Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын компаниуд ам.метрийн зөрүүтэй байр худалдаалах боломжгүй болно

Ж.Отгон
2015 оны 3 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

Барилга, хот байгуулалтын яам, ШӨХТГ-тай хамтран ажиллах болсон билээ. Ингэснээр байрны ам.метр  дутдаг асуудал цэгцрэх боломжтой болсон байна. Энэ талаар  ШӨХТГ-ын  дарга Т.Аюурсайханаас тодрууллаа.

-Барилгын салбарт гардаг зөрчлүүдийг БХБЯ-тай хамт­ран хянахаар болсон гэсэн. Уг салбарт ихэвчлэн ямар зөрчил ирдэг вэ?

-ШӨХТГ Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэ­рэгжилтийг хангаж ажил­ладаг.

Ингэж ажиллахад барилгын компаниуд хууль тогтоомж, дүрэм журам, норм стандартыг мөрдөггүйн улмаас барилгын зураг төсөл, архитектур тө­лөв­лөлтийн даалгаварт тус­гагдсан гадна тохижилтын ажил, ногоон байгууламжийг зур­гийн дагуу хийдэггүй. 

Барилгын ам метрийн хэм­жээ үл хөдлөх хөрөнгийн гэр­чилгээ, худалдах, худалдан авах гэрээнд зааснаас дутах зэрэг зөрчил түгээмэл гардаг. Тиймээс эдгээрийг таслан зогсоох, цаашид давтахгүй байх үүднээс Барилга, хот байгуулалтын  сайдтай санамж бичиг байгуулсан.

-БХБЯ-аас барилгын шал­галт хийх зэрэгт төлөөлөл оролцохоор болсон гэсэн. Харин ШӨХТГ-ын шалгал­тад яамны төлөөлөл орол­цох уу?

-ШӨХТГ-аас сайдын зөвлөлд төлөөллөө оролцуулахаар бол­сон. Мөн барилгын тусгай зөвшөөрөл олгох комиссын бүрэлдэхүүнд, барилга баригд­са­ны дараа хүлээн авах үйл ажил­лагаанд оролцохоор бол­сон. Манайхаас хийж байгаа шалгалтад БХБЯ-аас төлөөлөл оролцуулж, дэмжлэг үзүүлнэ.

 Барилгын тусгай зөвшөөрөл олгох комиссын бүрэлдэхүүнд, барилга баригд­са­ны дараа хүлээн авах үйл ажил­лагаанд оролцохоор бол­сон.

Өмнө нь хэдхэн тохиолдолд БХБЯ-тай хамтарч шалгалт хийж байсан. Барилгын ком­пани тусгай зөвшөөрлийн да­гуу үйл ажиллагаа явуулж бай­хад оролцох боломж манайд байгаагүй. Компаниудын шу­­дар­га өрсөлдөх нөхцлийг хан­гах, хэрэглэгчийн эрхийг хам­гаалахаар хамтарч ажиллана.

-Одоогийн байд­лаар ШӨХТГ-т байр­ны ам.метрийн зө­рүү­тэй хол­боо­той хэчнээн гомдол ирээд бай­гаа вэ?

-Өнөөдрийн байдлаар 900 орчим иргэнээс 70 орчим барилгын компанид холбогдох 3.7 орчим тэрбум төгрөгийн хохиролын хэмжээтэй гомдол ирээд байгаа.

Үүнээс улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлэх зэргээр асуудлыг шийдэж, 1.5 орчим тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан.

-Эдгээр компаниуд улсын байцаагчийн дүгнэлтийг хү­лээж авахгүй. Улмаар шүү­хэд хандах тохиолдол олон байдаг. Тэдгээр ком­паниудын асуудал юу болж байгаа вэ?

-Зөрчил гаргасан компаниуд бүгд бидний дүгнэлтийг хүлээн аваагүй. Улсын байцаагчийн шийдвэрийг үл зөвшөөрч, зарим компани шүүхэд хандсан. Дээрх хохирлын 1.5 тэрбум төгрөг нь “Эм Ди Топ”, “Тайгам Алтай” зэрэг гурван компанитай холбоотой.

БХБЯ-тай хамтран байгуулсан энэ санамж бичгийн ач холбогдол нь, орон сууцны ам.метрийн  хэмжээг улсын комисс хүлээн авахад стандартын дагуу, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд тавигдсан, худалдан авах гэрээнд таарч байгаа эсэхийг шалгаад зөрчлийг дор бүрд нь арилгуулах боломжтой. Улсын комисс барилга хүлээн авах ажилд манайх оролцох боломжгүй байдаг. 

Ер нь барилга нэгэнт баригдаж, худалдаад авчихсан хойно ам.метрийн зөрүү гарсан тохиолдолд иргэд хохирлоо эргэн төлүүлэх боломж маш бага байдаг. Харин анхнаас нь энэ асуудалд анхаарлаа хандуулснаар энэ эрсдэл бүрэн үгүй болно.

Зураг