Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ “Төрөлтийн аялал жуулчлал”-ын эсрэг тэмцэнэ

Н.Мөнхжин
2015 оны 3 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

АНУ-ын эрх баригчид хүүхэддээ Америкийн иргэншил авахад ашигладаг “Төрөлтийн аялал жуулчлал”-д санаа зовниж байна хэмээн CNN мэдээлэв.

Дэлхийн олон орны хөл хүнд бүсгүйчүүд АНУ-д хүүхдээ төрүүлж, иргэншилтэй болгохын тулд Америкт ирэх нь нэмэгдсээр байгаа аж. Эрх баригчдын хэлж буйгаар, Хятад, Хонг Конг, Тайваниас ийм жуулчид хамгийн их ирж байгаа ажээ. Цагаачлал, гаалийн хяналтын газраас баталж буйгаар, Америкт амаржихаар ирсэн эмэгтэйчүүд байр, тээвэр, хоол хүнсэнд 15-50 мянган доллар зарцуулж байна.

“Гадаадаас ирсэн хөл хүнд эмэгтэйчүүд төрөхийн өмнөх болон төрөлтийн үеийн асаргаа сувилгааны мөнгийг төлж байна. Мөн тэд хүүхдүүддээ нийгмийн даатгалын дугаар болон Америкийн паспорт авч АНУ-аас явахдаа хүүхдээ аваад явж байна” хэмээн эрх баригчдын төлөөлөгч ярьжээ. Калифорни мужид гэхэд л холбооны хууль сахиулах байгууллагын ажилтнууд долоо хоногийн дотор 30 орчим “Төрөлтийн зочид буудал”-ыг илрүүлж хаасан байна.

АНУ-д төрөхийг эрмэлздэг гадаад иргэдийг латинос буюу испани хэлтэй иргэд тасархай тэргүүлдэг. Аризона муж дахь Токсон эмнэлэг Мексикээс ирсэн ирээдүйн ээжүүдэд тусгай үйлчилгээ үзүүлдгээрээ алдаршжээ. Мөн Техас дахь Эль-Пасо эмнэлэг байна.

Жирэмсэн эмэгтэйчүүд төрөхөөсөө хэдэн долоо хоногийн өмнө АНУ-д ирж дээрх эмнэлгүүдэд хэвтэж хүүхдээ төрүүлдэг аж.

Өмнөд Солонгос, Нигери, Хонг Конг, Тайванийн эмэгтэйчүүд тэдний араас жагсдаг. 

Эмнэлэгт төртлөө хэвтэх, эмчийн үзлэгээр орох зэрэг үйлчилгээний хөлс 2,500-4,600 доллар.

АНУ-ын  Үндсэн хуулийн 14-р бүлэгт заасан Америкт амаржсан хүүхдэд иргэншил олгодог эрхийг Латин Америкийн хууль ёсны болон хууль бус олон мянган цагаач үр дүнтэй ашигладаг аж.

Өмнөд Солонгос, Нигери, Хонг Конг, Тайванийн эмэгтэйчүүд тэдний араас жагсдаг. “Хүүхдээ Америкт төрүүлэх юм бол шууд Америкийн иргэншилтэй болдог. Үүнд зөвхөн хэдэн мянган доллар л хэрэгтэй. Миний найз бүсгүйчүүд бүгд ингэж төрнө гээд шийдчихсэн байгаа” хэмээн АНУ руу жуулчны визээр яваад Америкийн иргэншилтэй хүүхэдтэйгээ буцаж ирсэн Солонгос эмэгтэй ярьж байна. Тэрээр зургаан сартай жирэмсэн байхдаа АНУ-д очоод төрчихөөд буцаад ирсэн аж.

Тайвань руу аялж буй Америкууд нэг зүйлд ихэд гайхдаг. Тайваниас АНУ руу нисч буй онгоцууд жирэмсэн эмэг­тэй­чүү­дээр бараг дүүрэн байдаг бол Америкаас Тайвань руу нисч буй онгоц хэдхэн сартай хүүхэдтэй эхчүүдээр дүүрэн байдаг аж.

Америкийн хэвлэлүүд “Вirth tourism”, “Аnchor baby” хэмээн нэрлэсэн “Төрөлтийн аялал жуулчлал” Орос болон ТУХН-ийн орнуудын баян, нэр цуутай хүмүүс, олигархуудын дунд ихээхэн дэлгэрч байгаа ажээ.

Зураг