Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

III төрөх эмнэлгийн шинэ барилгыг эмэгтэйчүүд сайн дураараа цэвэрлэж байна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн III төрөх эмнэлгийн шинэ барилга гуравдугаар сарын 08-нд  нээлтээ хийх гэж байна.

Энэхүү төрөх эмнэлэг нь 2011 оноос баригдаж эхэлсэн. Одоогоор барилгын гүйцэтгэл 100 хувь дууссан бөгөөд Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр ээлжлэн цэвэрлэгээ хийж байгаа аж. 

Өнөөдөр л гэхэд тус дүүргийн 110 гаруй эмэгтэй цэвэрлэгээ хийхээр ирээд байгаа ажээ. Энэхүү шинэ төрөх эмнэлэг нь зөвхөн Баянзүрх дүүрэгт харьяалагдаад зогсохгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг манай улсын томоохон эмнэлэгийн нэг болох юм байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин тус төрөх эмнэлгийг хүлээлгэн өгөхийн өмнөх их цэвэрлэгээний ажилд өнөөдөр биечлэн оролцжээ.

Хуучин III төрөх эмнэлгийн суурин дээр сүндэрлэн боссон эмнэлгийн барилгын гүйцэтгэлийг “Цамхаг” констракшн хийж байна. Тус төрөх эмнэлэг нь 150 эх хүлээн авах хүчин чадалтайн зэрэгцээ ачаалал ихтэй үед 250 ор тавих боломжийг бүрдүүлж, хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжийг суурилуулсан байна.

Түүнчлэн 7 давхар барилга нь зоорийн болон техникийн давхартайгаас гадна 200 гаруй авто машин зогсох талбай, явган хүний зам бүхий тохижилтыг хийжээ.