Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн алба хаагчийн гэр бүлд гурван сая дахь иргэний чацуутан мэндэлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис болон зөвлөлийн гишүүд Монгол Улсын гурван сая дахь иргэний үе чацуутан болсон хүүд хүндэтгэл үзүүлж, бэлэг гардуулжээ.

Учир нь цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн дундаас тодруулбал ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын IV хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Ц.Өлзийбаярын гэр бүлд гурван сая дахь иргэний чацуутан мэндэлсэн аж. 

Нийслэлийн Баянзүрх дүүргээс тодорсон гурван сая дахь иргэний чацуутан нэгдүгээр сарын 24-ний 07:45 цагт /3,7 кг жинтэй/ Ц.Өлзийбаяр, Г.Гүндсамбуу нарын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд хүүд аав, ээж нь Болд-Эрдэнэ гэдэг нэр хайрлажээ. 

 

ЦЕГ-ын дарга Р.Чингис бие бүрэлдэхүүнээ төлөөлөн Ц.Өлзийбаатарын гэр бүлд баяр хүргэн, эрүүл энхийг хүсэн ерөөгөөд Ө.Болд-Эрдэнэ хүүд төрсөн өдрийг нь бэлгэшээн 2,015,012.40 төгрөг /хоёр сая арван таван мянга арван хоёр төгрөг дөчин мөнгө/ бүхий хадгаламжийн дэвтэр гардуулсан байна.  

Дашрамд дурдахад, Монголын хамгийн анхны дөрвөн ихэр хүүхэд цагдаагийн алба хаагчийн гэр бүлд төрж байсан билээ.