Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дорлигжав: Охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

ikon.mn
2015 оны 2 сарын 17
iKon.MN
Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

“2015 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр миний охин Сарангэрэл гэнэтийн ослоор харамсалтайгаар амь үрэгдлээ.

Бидний уй гашууг хуваалцаж, охины минь буяны ажилд тусалсан бүх хүмүүст гүн талархлаа илэрхийлж байна.

Бид гүн их уй гашуутай байгаа боловч аюулд өртсөн анд нөхрөө аврахын тулд амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна.

Цаашид охиныхоо мөрөөдлийг биелүүлж, дурсгалыг нь мөнхжүүлэхэд манай гэр бүл тууштай ажиллах болно” гэжээ.

Эх сурвалж: Засгийн газрын ХМА