Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

87 мянган иргэнд 5.6 тэрбум төгрөгийн хүнсний эрхийн бичиг олгожээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамнаас 2014 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Тэгвэл өнөөдөр энэ хүрээнд ямар ажил хийж, хэрэгжүүлсэн талаар дэлгэрэнгүй тайлагнасан хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.

-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд дараах үр дүн гарсан байна-

Гэр бүлийн жилд гаргасан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд

  1. Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл-2013 онд 14, 2014 онд 18
  2. Ном, гарын авлага- 2013 онд 16, 2014 онд 24
  3. Магистрын судалгааны сэдэв -2013 онд 11, 2014 онд 19 бүтээл гарчээ.

Гэр бүлд чиглэсэн зөвлөгөө, үйлчилгээ, сургалт

  1. 2013 онд найман байгууллага, төв байсан бол 2014 онд 15 болсон.
     
  2. 2013 онд сэтгэл зүйн зөвлөгөө зонхилж байсан бол 2014 онд гэр бүлийн харилцаа, гэр бүлийн гишүүдийн хүйсийн болон насны онцлог, гэр бүлийн төлөвлөлт, гэр бүлийн аж ахуй эрхлэлт гэсэн чиглэлүүдээр ганцаарчилсан болон багийн зөвлөгөө, сургалт явуулдаг боллоо.
     
  3. Эдгээр зөвлөгөө, сургалтыг 1018 удаа зохион байгуулж, 3271 хүн хамрагдсаны 33 хувь нь эрэгтэй, 67 хувь нь эмэгтэй байлаа.
     
  4. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, газрын ажилтнуудыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтыг 7 удаа зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүргийн 105 хүн гэр бүлтэй ажиллах арга зүйн 24-40 цагийн сургалтад хамрагдсан байна.
     
  5. Амьжиргааны түвшин доогуур 15.1 мянга өрхийн 87 мянга гаруй иргэнд 5.6 тэрбум төгрөгийн хүнсний эрхийн бичиг олгожээ.

Орон нутагт зохион байгуулсан шинэлэг ажил

  1. Дундговь аймагт Гэр бүлийн зөвлөл 67 байгууллагад шинээр байгуулж  хариуцсан ажилтнаа чадавхжуулсан.
     
  2. Өвөрхангай аймагт Гэр бүлийн клуб 14 сумд байгуулагдаж, 624 гэр бүлийн гишүүд хамрагдсан байна.
     
  3. Ховд аймаг Бямба гарагийг “Гэр бүлийн өдөр” болгосноор 8,200 гаруй өрх олон нийтийн цэнгээнт арга хэмжээнд гэр бүлээрээ оролцож, үзвэр үйлчилгээний газар, спорт соёл урлагийн байгууллагаар үйлчлүүлсэн байна.
     
  4. Хөвсгөл аймаг болон Налайх дүүрэгт “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, 17,549 хүүхэд буюу  16,127 өрх, гэр бүлийн 49,652 гэр бүлийн гишүүн хамрагдсан.
     
  5. Завхан аймгийн  “Даян-Очир” хүүхдийн зусланд нийт 46  гэр бүлийн 200 гаруй гэр бүлийн гишүүд амарсан байна.

Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа 

  1. Залуу гэр бүлд хүүхдээ хүмүүжүүлж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр нийт 561 арга хэмжээнд 53,707 хүн оролцлоо.
     
  2. Гэр бүлд тулгамдсан асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг  97 удаа зохион байгуулж нийт 17,558 орчим хүн хамруулсан байна.
     
  3. 68 төрлийн 72,000 ширхэг арга зүйн зөвлөмж, сурталчилгааны материал  боловсруулж, олон нийтэд хүргэсэн.
     
  4. Гэр бүлийн хүчирхийллээс  сэргийлэх 107 утсаар 250 гаруй хүн үйлчлүүлж, тусламж авсан байна.
     
  5. Хүүхдийн утас 108 болон орон нутаг дахь салбараар нийт  43,832 хүүхэд, иргэд үйлчлүүлсэн байна.