Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хараа хяналтгүй хүүхдүүдийг цагдаагийн байгууллага хариуцахаа больсон

Ж.Отгон
2015 оны 1 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг

Сүүлийн үед хараа хяналтгүй хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн байна. Тэгвэл эдгээр хүүхдүүдийн нийгмийн асуудалд ямар байгууллага хяналт тавьж байгаа талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Ариунтуяагаас тодрууллаа.

-Хараа хяналтгүй хүүх­дүү­дэд хяналт тавих Хүүхэд хам­гаалах, хаяг тогтоох төв яагаад үйл ажиллагаа явуу­лахаа больсон юм бэ?

-Хараа хяналтгүй хүүхдийн тухай асуудал 1990-ээд оноос хойш  яригдаж эхэлсэн. Улмаар 1996 онд Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төв гэж байгуулсан. Тус төв өнгөрсөн оны хоёрдугаар сар хүртэл ажиллаж байсан.

Энэ хугацаанд нийтдээ энэ төвд давхардсан тоогоор 25000 гаруй хүүхэд байршсан. Түүнчлэн 11000 орчим хүүхдийг судалгаанд хамруулж, санд бүртгэж ажилласан.

Ингээд 2014 оны хоёрдугаар сараас Нийслэлийн Цагдаагийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой хол­богдуулаад Хүүхэд хамгаа­лах, хаяг тогтоох төвийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөөд, Гэр бүлийн хүчир­хийл­лийн хохирогчийг түр хам­гаалах байр болгож өөрчилсөн.

Хараа хяналтгүй хүүхдийн тухай асуудал 1990-ээд оноос хойш  яригдаж эхэлсэн. 

Энэ өөрчлөлттэй холбогдон хараа хяналтгүй хүүхдүүдийг хаана байршуулах, нийгмийн асуудлыг нь хэрхэн шийдэх зэрэг асуудал үндсэндээ тулгамдсан асуудал болж эхэлсэн. 

-Уг нь хараа хяналтгүй хүүхдийг цагдаа хариуцдаг байхдаа хэр хугацаанд хам­гаа­лах төвдөө байршуул­даг байсан юм бэ?

Цагдаагийн байгууллага олон жилийн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, ялангуяа хараа хяналтгүй тэнээд байгаа зорилтот бүлгийн хүүхдүүдийг нийгэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, эрүүл мэнд, амь насыг нь хамгаалах гэх мэт бүхий л чиглэлээр ажиллаж байсан.

Хүүхдүүдийг доод тал нь зургаан сар, түүнээс дээш хугацаагаар Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвдөө байршуулдаг байсан. 

-Одоо цагдаагийн байгуул­лага эдгээр хүүх­дүүдэд ямар нэгэн анхаарал тавихгүй гэсэн үг үү?

-Өнгөрсөн 2014 оны долдугаар сард Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуульд “Цагдаагийн бай­гуул­лага хараа хяналтгүй хүүхдийн асуудлыг шийдэхэд туслалцаа үзүүлнэ” гэсэн заалт оруулж өгсөн. Тиймээс хараа хяналтгүй хүүхдүүдийн нийгмийн асуудлыг цагдаа хариуцдаг байхаа больсон гэсэн үг.

Харин хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаас нь голлон ажиллах чиг үүрэгтэй болсон. Өмнө нь цагдаагийн байгууллага энэ хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажилладаг байлаа.

Дүүргүүдийн цагдаагийн машинт эргүүлүүд тэдгээр хүүхдүүдийг олж авчран, хонуулж өнжүүлээд, хооллож ундлаад, эцэг эх, гэр оронтой нэгнийг нь гэр орныхонд нь хүлээлгэж өгөх байдлаар ажилладаг байсан. 

Судалгаа хийж үзэхэд нэг хүүхэд гэхэд л манай төвд ойролцоогоор 100 удаа хүргэгдэн ирж байсан. Сүүлдээ хаяг тогтоохын хүүхдүүд гэж нэрлэгдэхдээ хүрч байсан. Учир нь өнөөдөр гэрт нь хүргэж өглөө гэхэд маргааш дахиад л гадуур тэнэж байна.

Тэнэмэл гэгддэг иргэд Нийслэлд их байгаа учраас тэдгээр иргэдийг ний­гэм­шүүлэх хөтөлбөр боловс­руулсан. 

Яагаад гэхээр тэр гэр оронд нь гэр бүлийн хүчирхийлэл, өлсгөлөн, ядуурал гэх мэт амьдарч болох нөхцөл байдал үүсэхгүй байгаа болоод тэр. Олон жилийн туршлагаас харахад хүүхдийн асуудлыг цогцоор нь шийдэх ёстой юм байна гэдгийг ойлгосон.

Энэ асуудалд төрөөс дорвитой анхаарч, цогц байдлаар зохицуулах зайлшгүй шаардлага байна. Түүнээс гадна хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд сайн ажиллах хэрэгтэй. 

 -Ер нь хараа хяналтгүй хүүхдүүдийг хамгаалахад ямар нэгэн ахиц гарч байгаа зүйл байна уу?

Хүүхдийн төлөө үндэсний газар, ЦЕГ-ын 2014 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хамтарсан тушаалаар Хараа хяналтгүй хүүхдийн асуудлыг зохицуулах журам батлагдсан.

Уг нь Нийслэлийн хэмжээнд ха­раа хяналтгүй хүүхдүүдийг ас­ран хамгаалах үйлчилгээг зо­хицуулагч байгууллага гэж байх ёстой. Энэ асуудлыг Хүүх­дийн төлөө үндэсний газар шийд­вэр­лэх талаар журамд заасан байгаа. Уг асуудлыг шийдвэрлэхэд олон бэрхшээл гарч ирсэн.

Тухайлбал, хоол, хувцас гээд ахуйн хэрэгцээний энгийн зүйлсээс эхлээд эмчилгээ үйлчилгээний зардал гэх мэт төсөв мөнгө маш их хэрэгтэй байгаа юм.

Гэхдээ удахгүй энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Хүүхдийн Төлөө Үндэсний газ­рын­хан ярьж байсан. Мөн НЗДТГ-аас энэ асуудлаар тодорхой арга хэмжээ авч эхэлж байгаа. Тэнэмэл гэгддэг иргэд Нийслэлд их байгаа учраас тэдгээр иргэдийг ний­гэм­шүүлэх хөтөлбөр боловс­руулсан. Гэхдээ одоохондоо төслийн хүрээнд явж байна.

Зураг