Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Таны хүүхэд индиго мөн үү?

ikon.mn
2015 оны 1 сарын 26
Baby Zone
Зураг зураг

Ээжүүд та нар минь урд нь индиго хэмээн нэрлэгдсэн онцгой чадвартай хүүхдүүдийн тухай сонсож байсан биз ээ. Энэ удаад бид таны хүүхэд индиго мөн эсэх талаар сонирхолтой тестийг бөглүүлье. Та тийм гэж хариулсан хариултаа тоолоорой.

1. Таны хүүхэд өөртэй нь том хүн шиг харьцахыг хүсдэг үү?

2. Таны хүүхэд сэтгэл хөдлөл өндөртэй юу?

3. Хүүхэд тань сахилгагүй юу?

4. Уян зөөлөн, өрөвч сэтгэлтэй, эмзэг үү?

5. Хоол болон орчны нөлөөнд мэдрэмтгий юу?

6. Хүчлэхэд дургүй зөрүүд үү?

7. Таны хүүхэд далд ертөнц, нууцлаг зүйлд сонирхолтой юу?

8. Наснаасаа хөгшин мэт аашилдаг уу?

9. Таны хүүхэд мөрөөдөмтгий, төсөөлөн бодох чадвар өндөр үү?

10. Таны хүүхэд мэндэлснээсээ хойш л өөрийн онцгой зан чанартай мэт санагдаж байсан уу?

11. Хэлсэн зүйлийг тань хэлснээр чинь хийдэггүй юу?

12. Өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч үү?

13. Гэрийн даалгаврыг нь хийлгүүлэх үед танай гэрт бөөн юм болдог уу?

14. Таны хүүхэд урлаг, хөгжим болон шинжлэх ухаанд ихээр татагддаг уу?

15. Таны хүүхэд заримдаа төрөлхийн л мэдлэгтэй мэт санагддаг уу?

16. Зарим зүйлийг энгийн хүүхдээс хурдан суралцаж, сэтгэж байна уу?

17. Төсөөллийн найзын талаар ярьж, таны харж чадахгүй байгаа зүйлийг харж чадаж байна уу?

18. Таны хүмүүжлийн арга барил тохирохгүй байгаа мэт санагддаг уу?

19. Байгаль, ан амьтдыг маш ихээр сонирхож байна уу?

20. Заримдаа унтаж амрахдаа хар дарж , тогтмол зүүд зүүдэлж байна уу?

Хэрэв эдгээр асуултын 15-аас илүүд тийм гэж хариулсан бол таны хүүхэд Индиго байх магадлалтай.

Зураг