2019/11/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,706.68₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-21°
07:00
S26
-27°
08:00
S26
-26°
09:00
S26
-23°
10:00
S26
-20°
11:00
S26
-18°
12:00
S26
-16°
13:00
S26
-15°
14:00
S26
-14°
15:00
S26
-14°
16:00
S30
-15°
17:00
S30
-17°
18:00
S29
-18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

23 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Монголын мэдээ
2015 оны 1 сарын 21
Монголын мэдээ

2015 он гараад 23 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Үүний 20 хүүхэд авто машин дотроо явж байгаад осолд орсон бөгөөд хоёр хүүхэд нь амиа алдсан эмгэнэлтэй явдал тохиолдсон байна.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байх үедээ гэмтэж байгаа нь:

  • Эцэг эх, томчуудын хүүхдэдээ тавих хараа хяналт сул,
     
  • Замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох талаар зааж зөвлөдөггүй,
     
  • Тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах бүс,
     
  • Хамгаалалтын суудлыг нь хэрэглэхгүй байгаа нь хүүхдийг осолд өртөх, амь нас эрүүл мэндийг нь хохирооход хүрч байгаа юм.

Тэгвэл энэхүү осол аваараас урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүд жолооч нарт сануулга болгох хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар Нийслэлийн Замын Цагдаагийн Газартай хамтран МЗХ-ны дэргэдэхАвто замчин Залуучуудын Холбооны санхүүжилтээр хийгдсэн 2000 постерыг хүүхэд тээвэрлэж буй машин бүр дээр наах аж.

Энэ нь жолооч болон хүүхдээ тээвэрлэж буй эцэг эхчүүдийн хараа хяналтыг сайжруулахад түлхэц болох юм. Мөн МЗХ, НЗЦГ-тай хамтран хүүхдийг осол аваараас сэргийлэхэд чиглэсэн нийгмийн шторк хийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд цацах юм байна.

Тиймээс эцэг эхчүүд та бүхнийг энхрий бяцхан үрсийнхээ төлөө энэхүү сануулгыг машиндаа нааж бусдад анхааруулаарай.

x