Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

ХАМГААЛАХ БҮСЭЭ ЗҮҮЖ БОЛЗОШГҮЙ АЮУЛААС ХАМГААЛЦГААЯ

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд 2014  онд  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг 2143 гэмт хэргийн улмаас  503 хүн амиа алдаж, 1460  хүн гэмтсэн байна.

Гэмтлийн байдлыг авч үзэхэд  явган зорчигч тээврийн хэрэгслийн гадна хэсгээс буюу мөргүүлэх үед гэмтэл авч байсан бол тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нар нь хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүйгээс, эсвэл хамгаалах бүсний үйлчлэх шинж чанар нь өндөр хурднаас хамаарч үр дүнгүй болсноос онхолдох, мөргөлдөх үед автомашины жолооны хүрд, хянах самбар, салхины шил, хаалга, цонхыг мөргөснөөс хүнд гэмтэл авч амь насаа алджээ.

Нийслэлд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан жолооч, тээврийн  хэрэгсэлээр зорчигчдын:

  • Тав нь хамгаалах бүс хэрэглэсэн байсан 
  • 27 нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан 
  • 19  хохирогч хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарч байна.

Түүнчлэн хүүхдийн хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглэж хэвшээгүй  тээврийн хэрэгсэлээр зорчигч 159 хүүхэд гэмтэж бэртжээ.

Иймээс Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэн та
 

Замын цагдаагийн алба хаагчаар шахуулж, шаардуулж, арга хэмжээ авахуулж байж хамгаалах бүсийг зүүлгүй, яг энэ мөчөөс эхлэн өөрсдийнхөө болон бусдын эрдэнэт амь, эрүүл мэндийг болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор “хамгаалах бүс”-ийг хэрэглэж хэвшээрэй.