Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Дэлгэрэх суманд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

С.Бадрал, iKon.mn
2015 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Улс орны хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал муудаж дээр дооргүй хүндрэлтэй байгаа өнөө үед Дорнын говьд нэгэн чихэнд чимэгтэй мэдээ сонсогдлоо.

Тодруулахад Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд шинэхэн цэцэрлэг үүд хаалгаа нээж бяцхан багачуудаа хүлээн авчээ.

Өмнө нь сургуулийнхаа буланд 2 өрөө ашиглан үйл ажиллаагаа явуулж байсан тус цэцэрлэг 2 давхар, иж бүрэн тоног төхөөрөмжтэй байранд нүүн орж бяцхан үрсийн хөгжих орчинг бүрдүүлж өгч байгаад Дэлгэрэх сумын иргэд тун их баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд нийт 1200 хүүхдийн 11 цэцэрлэг, 1848 хүүхдийн 2 сургууль, 430 хүүхдийн 7 дотуур байр ашиглалтанд орж хүүхэд багачуудын сурч боловсрох, хөгжих орчинг бүрдүүлжээ.