2019/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.09₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-11°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-22°
16:00
S30
-5°
17:00
S26
-6°
18:00
S26
-7°
19:00
S29
-7°
20:00
S29
-8°
21:00
S26
-8°
22:00
S26
-8°
23:00
S26
-8°
00:00
S26
-8°
01:00
S26
-9°
02:00
S26
-9°
03:00
S29
-10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилдэг ширэн бээлийтнүүдийн тулаан эхэллээ

Өглөөний сонин
2015 оны 1 сарын 19
MorninigNews.mn

Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Эрэгтэй 10, эмэгтэй найман жинд аваргуудаа тодруулах уг тэмцээнд хот, хөдөөгийн 30 байгууллагын 300 орчим тамирчин өрсөлдөж байна.

Энэ жилийн улсын аваргад гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, өнгөрсөн жилийн турш бэртлийн улмаас тэмцээнд оролцоогүй олон улсын хэмжээний мастер З.Энхзориг, Азийн наадмын аварга Д.Отгондалай, Азийн наадмын хүрэл медалы М.Нандинцэцэг тэргүүтэй шилдгүүд өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний аваргууд энэ сарын 24-нд тодрох бөгөөд жин тус бүртээ түрүүлсэн тамирчид ДАШТ-д оролцох эрхтэй болох юм.

Тэгвэл мэргэжлийн бокст хүч үзэхээр шийдсэн гавьяат тамирчин Н.Төгсцогт, бүх насаараа бокс тоглох эрхээ хасуулсан, Универсиадын аварга Х.Энхдэлгэр нар өрсөлдөөгүй.

Дээрх хоёр тамирчны жинд шинэ аваргууд тодрох нь ойлгомжтой. XX зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит улсын аваргын гол онцлог нь 18 настай тамирчдад нээлттэй болж байгаа юм.

Өчигдөр болсон нээлтийн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Азийн наадмын аварга Д.Отгондалайг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Азиин наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг, олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат нарыг Алтан гадас одонгоор тус тус шагнав.

Харин Д.Отгондалай Монголын боксын холбооны шилдгийн шилдэг тамирчин болсон бол М.Нандинцэцэг, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг нар шилдэг боксчин болсон юм.

Мөн оны тус холбоо оны шилдэг шүүгч, дасгалжуулагч, клубээ тодруулж урамшууллаа. Тэмцээний аваргууд энэ сарын 24-нд тодрох бөгөөд жин тус бүртээ түрүүлсэн тамирчид ДАШТ-д оролцох эрхтэй болох юм.

 

x