Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нөөцийн махыг хэдэн төгрөгөөр худалдах нь тодорхойгүй байна

Ж.Отгон
2015 оны 1 сарын 19
Монголын мэдээ
Зураг зураг

Нөөцийн махыг ирэх долоо хоногоос худалдаанд гаргана. Тэгвэл хэдэн төгрөгөөр худалдаалагдах болж байгаа талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Цэцэгдариас тодрууллаа.

-Энэ жил хэчнээн тонн мах нөөцлөөд байгаа вэ. Дархан, Эрдэнэтэд хэдэн компани нөөцийн мах бэлтгээд байгаа бол?

-Энэ жилийн хувьд Нийслэл болон Дархан, Эрдэнэтэд нөөцийн махыг худалдаалах болно. Дарханд “Дархан мийт фүүдс ”, Эрдэнэт хотод “Эрдмийт мийт фүүдс” XXK тус бүр мянган тонн мах нөөцөлнө.

Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдаанд гаргана. 

Нөөцөлж бэлтгэсэн мах туранхай, дан яс болчихсон, хатуу байдаг гэх шүүмжлэлийг дагуулдаг. Харин энэ жил ийм асуудал гаргахгүй байх тал дээр холбогдох газрууд нь анхаарч ажиллаж байгаа.

-Нөөцийн махыг хэзээ худалдаанд гаргахаар төлөвлөөд байна вэ?

-Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдаанд гаргана. Нийслэлийн иргэдийн Хаврын улирлын хэрэгцээнд зориулж 14 мянган тонн мах нөөцөлсөн. Өнгөрсөн жилийн махны хэмжээтэй адил, энэ жил ч нэмэгдээгүй байгаа.

-Худалдаанд гаргах үнэ өртгийг тогтоосон уу?

-Үнийн хувьд тухайн үеийн зах зээлийн ханшаар тогтоож борлуулна. Одоогоор нөөцийн махыг хэдэн төгрөгөөр худалдаалах нь тодорхой бус байна.

-Нийслэлд хэдэн компани нөөцийн мах нийлүүлэх вэ. Бэлтгэх ёстой нөөцийг бүрэн бэлтгэж чадсан болов уу?

Нөөцийн махны менежерээр Нийслэлд дөрвөн компани шалгарсан. Нийслэлд нөөцийн мах нийлүүлэх дөрвөн компани бүр гурван мянган тонн мах худалдаална.

Одоогийн байдлаар Нийслэлд:

  • “Баатрууд тэнгэр" 2450 тонн
     
  • “Max импекс” 2230 тонн
     
  • “Max маркет” 1845 тонн
     
  • “Эй Энд Ди Эм” компани 2580 тонн мах нөөцөлсөн.

 

Харин Дарханд "Дархан мийт фүүдс” 1080 тонн, Эрдэнэт хотод “Эрдмийт мийт фүүдс" 1960 тонн махыг нөөцөлсөн. Тиймээс нийтдээ 11 мянган тонн буюу нийт бэлтгэх нөөцийн 80 хувийг хангасан байна.

-Нөөцийн мах бэлтгэх компаниудын сонгон шалгаруулалтыг яаж явуулсан Өнгөрсөн жил худалдаалж байсан компаниуд энэ жил ч гэсэн худалдаалах юм байна?

-Өнгөрсөн жил худалдаалж байсан компаниуд бий. Эдгээр компаниуд нөөцийн махны менежмент болон сонгон шалгаруулалтын нөхцөл шаардлагыг хангаж, зориулалтын тусгай aгуулах зоорь болон хадгалалтын нөхцөл горимыг хангасан байгаа.

Бэлтгэсэн махаа агуулахад оруулахдаа тусгай хяналтын баталгаажуулж оруулж байгаа. Мөн агуулах болон зоорин гаргахдаа хяналтын дор гapгаж худалдаална.

-Хяналтыг танайхаас гадна өөр газрууд тавьж байгаа юу?

-Манайхаас гадна MXЕГ,  ШӨХТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газрын Хүнсний асуудал хариуцсан газар, Нийслэлийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэм зэрэг байгууллагаас ажлын хэсэг гаргаж хяналтыг тавин ажиллана.

Зураг