Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: 300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, сургуулийн цогцолбор ашиглалтад орлоо

С.Бадрал, iKon.mn
2015 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг сургуулийн цогцолбор барилга ашиглалтад орлоо.

300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг сургуулийн цогцолбор ашиглалтад орсноор 120 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, 180 хүүхэд эрүүл, аюулгүй орчинд хичээллэх боломжтой болж байна.  

Уг цогцолборыг барьсан “Бэрэн групп” ХХК нь 2013 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч СБД-ийн 11-р хороо, 7-р хороололын нутаг дэвсгэрт орон сууцны 37 барилга, 600 хүүхдийн сургууль цэцэрлэгийн хоёр цогцолбор, авто замын ажил хийхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулаад байгаа аж.

Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон бусад  холбогдох албаны хүмүүс оролцсон байна.