Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хэл сурахад хэлний авьяас зайлшгүй шаардлагатай юу?

Өглөөний сонин
2015 оны 1 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг

Хэрэв үнэхээр мартамхай, ой ухаан муутай л биш бол англи хэл сурахад заавал ой тогтоолт сайтай, хэлний авьяастай байх албагүй.

Хэл сурахад оролдлого нэн чухал. “Би хэлний авьяасгүй” гэж хэлж байгаа хүн өөрийгөө залхуу гэж хэлүүлэхээс аврах гэсэн арга. Гадаад хэлийг сурахдаа заавал системтэй, дэс дараалал тогтоох гэсний хэрэггүй.

Гадаад хэл сурна гэдэг математик сурахаас тэс өөр. Математикийн бодлого бодоход нэмэх хасах үйлдлээ мэдэхгүй бол дараагийн үйлдлийг хийж чадахгүй. Гэтэл Англи хэл бол тийм биш.

Хаанаас нь ч оролдсон ярьж чаддаг болно. Математикийг гинжин холбоогоор сурдаг. Гинж тасрахад дараагийн үйлдэл байхгүй гэсэн үг.

Гадаад хэл сурна гэдэг математик сурахаас тэс өөр.

Харин гадаад хэлийг өргөн фронтоор сурч болно. Тиймээс алинаас нь эхлэх нь таны хэрэг. Гадаа хэл сурч байхдаа амжилтын үнэ цэнийг мэдэрч, амтлах учиртай.

Гадаад хэлийг 10 хоног оролдсон 10 cap хичээллэсэн, ямар системтэй суралцсан нь чухал биш. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж л үр дүнтэйгээр Англи хэлийг сурч, хэрэглээ болгож чадна.

 

Зураг