Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг уналт хоёр ялалт

Б.Даваахүү
2015 оны 1 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

-Дэлхийн шилдэг гэрэл зураг-

Спортын төрлүүд дундаа хамгийн сонирхолтой, мөн тухайн тамирчнаас ихээхэн ур чадварыг шаарддаг морин пологийн тэмцээн гэрэл зурагт ийн мөнхөрчээ.

“POLO FALL” нэртэй энэхүү гэрэл зураг дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зураг шалгаруулах ‘World Photo Press-2014” наадмын Спортын төрөлд шилдгээр шалгарсан юм.

Аргентины гэрэл зурагчин Емилиано Ласалвиа 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нд Буэнос Айрест зохион байгуулагдсан Аргентины аварга шалгаруулах Морин пологийн тэмцээний үеэр эл зургийг авчээ.

Тамирчнаас ихээхэн ур чадварыг шаарддаг морин пологийн тэмцээн гэрэл зурагт ийн мөнхөрчээ.

Бүх цаг үеийн спортын түүхэнд дахин давтагдагдашгүй торгон агшны эгзгийг нь олж дарж чадсанаараа тэрбээр гэрэл зургийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмрийг оруулсан юм.

Зураг дээрх тамирчин бол морин пологийн шилдэг тоглогч Пабло Макдоноф. Емилиано Ласалвиа энэ зургаа дарах тухайн агшныхаа талаар "Тамирчин мориныхоо толгой дээгүүр даван, газарт унасан.

Хөлөө хагас нугалан газарт өвдөглөх үед морь яг түүний дээгүүр давхин өнгөрсөн. Морины туурай тамирчны малгайн дээр хүрэхийг хараад би за ингээд Пабло Макдонофын тоглолт дууслаа даа гэж бодсон. Гэвч тамирчин юу ч болсон шинжгүй босч ирээд, тоглолтоо үргэлжлүүлсэн.

Харин дараа нь зурагтаар бичлэгийг нь удаашруулаад үзсэн чинь морины туурай тамирчны толгой дээр хүрэх үед морь рефлексээрээ хөлөө өргөсөн байсан.

Энэ миний харсан хамгийн гайхалтай агшин” хэмээн дурсан ярьсан байна билээ. Морин спорт сонирхогчид, тэр дундаа ахмад тамирчид “Мориноос уналгүйгээр жинхэнэ тамирчин болдоггүй” гэж сургадаг. Магадгүй энэ уналт түүнд дэлхийд чансаагаараа
тэргүүлэх, багт нь тэмцээнд түрүүлэх боломжийг олгосон байж магад.

Ингэж хэлэхийн учир гэвэл морь унаач Пабло Макдоноф бэртэл авалгүй тэмцээнээ үргэлжлүүлж, арав дахь гоолоо оруулж, бүх цаг үеийн шилдэг тамирчдын эгнээнд багтаж, тавдугаарт эрэмблэгдэж чадсан байдаг юм.

Харин тэмцээн өндөрлөх мөчид түүний баг Ла Долфина 120 дахь удаагийн Аргентины аварга шалгаруулах тэмцээний ялагч болсон төдийгүй 2013 оны алтан титмийн эзнээр өргөмжлөгдөж байсан билээ.

Зураг