Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нөөцийн махны үнээс гадна савлагаа чухал

Б.Төгөлдөр
2015 оны 1 сарын 15
MorninigNews.mn
Зураг зураг

Монголчууд хүнийхээ тооноос хэд дахин их малтай ч махны үнэ нь тэнгэрт хадсан гэж хэлж болохоор. Арга ядахдаа улсаас нөөцийн мах бэлтгүүлж, хэдэн аж ахуйн нэгжид татаас төлдөг болсон. Гэвч байдал дээрдсэн нь огт үгүй.

Энэ жилийн хувьд Нийслэлд гурван аж ахуйн нэгж 3000 тонн мах бэлтгэн нийлүүлэхээр болсон бөгөөд энэ сарын 25-наас борлуулж эхлэхээр төлөвлөгджээ. Хачирхалтай нь одоогоор нөөцийн махны үнийг тогтоогоогүй байгаа гэнэ.

Дээрх 3000 тонн махыг гурван аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлж байгаа бөгөөд эдгээр компаниудтай салбар хариуцсан яам гэрээ байгуулжээ.

Монголчууд хүнийхээ тооноос хэд дахин их малтай ч махны үнэ нь тэнгэрт хадсан.

Мэдээж хөдөлвөл хөлс, зогсвол зоос гэдэг зарчмаар ард иргэдэд хямд үнэтэй мах нийлүүлэхийн тулд дээрх компаниудад төрөөс 1 кг мах тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог болсоор багагүй хугацаа өнгөрч байна.

Хамгийн гол нь нөөцийн мах үнэхээр зорилтот бүлэгт хүрч байгаа эсэх нь сүүлийн үед анхаарал татах боллоо. Учир нь өнөө, маргаашийн амьжиргаагаа хэрхэхээ мэдэхгүй байгаа иргэд нөөцийн махыг бүтнээр нь байтугай кг-аар нь савласан байсан ч худалдан авна гэдэг хүнд болжээ.

Өөрөөр хэлбэл, хэдхэн сарын өмнө хэрэгцээнийхээ бараа, бүтээгдэхүүнийг худалдааны төв, дэлгүүрүүдээс бөөнөөр нь бэлтгэдэг байсан өрхүүд өдгөө “цалин буусангүй”, “цомхотголд орсон” гэх зэрэг үгсийг хэлсээр гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрүүдээс тухайн оройныхоо хоолны материалыг бага, багаар нь бэлтгэдэг болсон аж. Зарим нь бүр өр тавьж, зээлээр авах нь ч энүүхэнд.

Саяхандаа,олонхи цахим сүлжээнд төгрөгний худалдаа хийсэн хүн усны мөнгөө мартчихжээ гээд нэг ширхэг төмсөө буцааж байна” гэх утгатай өгүүлбэр цацагдаж байсан.

 Тэгвэл энэ бол бодит Нийслэлийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдээр орвол энэ мэт дүр зураг сайгүй бий.

Нөөцийн махны үнийг тогтоогоогүй байгаа.

Тэр ч утгаараа нөөцийн махыг иргэд, айл, өрхүүд гэхээсээ илүү мах бэлтгэдэг жижиг аж ахуйн нэгж худалдан авч дундаас нь ашиг олох байх хардлага төрөх болов.

Жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд бөөндөж махаа иргэдийн хэтэвчин дэх мөнгөнд тааруулан борлуулах “ухаанаа” аль хэдийн олчихсон.

Тэр олсон хэд нь aмьдралд нь хүрэлцэхгүй бухимдаж хүмүүст их таалал байгаа юм билээ. Ангилсан махыг жижиглэхдээ 100-300 граммаар хувааж, гялгар уутанд боож худалдаалж буй үзэгдэл гэр хорооллын захын дэлгүүрүүдэд бий.

Тиймээс нөөцийн махны үнийг өдгөө тогтоогүй байгаа ч “хэт том” /500 гр- аас дээш савлагаатай хэмжээтэй байвал хэний гарт очих бол гэдэг эргэлзээ төрж байгаа юм. Тэгэхээр энэхүү нөөцийн мах “ажиллааг" үр дүнтэй болгохын үнийг нь тогтоохын зэрэгцээ савлагааг нь ч бас бодолцох хэрэгтэй болох нь ээ.

 

Зураг