Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ буураагүй гэв

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2015 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэмжийн даатгалын сангаас олгодог жирэмсэний болон болон амаржсаны тэтгэмжийг, жирэмсэний чөлөө авахаас өмнө зургаан сарын хугацаанд даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн даатгуулагч эх авах боломжтой юм.

Албан журмаар даатгуулсан эхийн жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн:

  1. Сүүлийн арванхоёр сарын цалингийн дунджаас 100 хувиар,
     
  2. Сайн дураар даатгуулсан даатгуулагчийн тэтгэмжийг 70 хувиар тооцож
     
  3. Төрөхийн өмнө хоёр сарын, төрсний дараа хоёр сарын,
     
  4. Нийт дөрвөн сарын хугацаанд олгох хуулийн зохицуулалт хэвээр үргэлжилж байна.

 

Даатгуулагч эхэд олгох жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацааг бууруулах асуудал Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тодотголд тусгагдаагүй бөгөөд энэ онд улсын хэмжээнд нийт 60 орчим мянган эхэд 56,2 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөөд байна.

Харин Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд даатгуулагч эх:

  • Нийгмийн даатгалын сангаас жирэмсэний болон амаржсаны дараах тэтгэмж авч байх таван сарын хугацаанд Нийгмийн халамжийн сангаас жирэмсэний тэтгэмж нэмж олгох сарын 40 мянган төгрөгийг давхардуулан олгохгүй байхаар,
     
  • Даатгуулагч эхийг хүүхдээ төрсөн сараас эхлэн Нийгмийн даатгалын сангаах олгох амаржсаны тэтгэмж дээр нэмж,
     
  • Долоон сар хүртэлх хугацаанд сар бүр 40 мянган төгрөг олгож байхаар тус тус Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд тусгасан байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны дараах тэтгэмж авах эрх үүсэх боломжгүй эхчүүдэд жирэмсэний таван сартайгаас эхлэн арванхоёр сарын хугацаанд Нийгмийн халамжийн сангаас 40 мянган төгрөгийг олгох зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.

Эх сурвалж: ХАХНХЯ