Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мадонна: Шон Пенн гайхалтай жүжигчин байсан

Б.Даваахүү
2015 оны 1 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг

“Interviewmagazine” сэтгүүлийн цахим хуудаснаа нийтлэгдсэн нэрт дуучин, бүжигчин, найруулагч Мадонна болон алдарт найруулагч Гас Ван Сент нарын  ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Сайн уу. Мадонна

-Гас энэ чи юу? Лос-Анжелест амьдарч байгаа юм уу?

-Тийм ээ, би байна. Портланддаа амьдарч байгаа. Киноныхоо ажлаар л Лос-Анжелест байгаа юм. Чамайг удахгүй Африк явна гэж дуулсан?

-Тийм ээ. Би жилд хоёр удаа Малави руу явдаг. Хоёр хүүхэд маань тэнд өсч байгаа,/Мадонна тус улсаас хоёр хүүхэд өргөж авсан/  бас өчнөөн их төслийн ажил байгаа болохоор тийшээ явж, ажлаа хийнгээ хүүхдүүдээ харна.

ДОХ өвчний улмаас өнчирсөн хэдэн зуун мянган хүүхэд болон Малави улсын төлөө ямар нэгэн хүмүүнлэгийн ажил хийх нь миний амлалтын нэг хэсэг юм даа. 2008 онд би “I Am Because We Are” гэсэн баримтат киног хийснээс хойш энэ миний амьдралын нэгэн хэсэг болсон. 

Би тийшээ эдийн засагч Жеффри Сакстай уулзахаар явах гэж байгаа юм. Чамайг түүний талаар сонсч байсан гэдэгт итгэлтэй байна. Тэр олон улсын боловсролын санаачилгыг хэрэгжүүлж эхлээд байгаа.

Бид Малавид барьж байгаа охидын сургуулийнхаа талаар хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах гэж байгаа юм. Бүх хүүхдүүд ялангуяа охидод боловсрол эзэмших боломж олгох нь бидний ажлын нэг чиглэл. 

Энэ хөвгүүдэд ч гэсэн хамаатай. Олон хөгжингүй орнуудын охидод сургуульд сурах бололцоо байдаггүй. Хүүхэд сургуульд сурч боловсрон хөгжих хэрэгтэй шүү дээ.

Хүүхдүүд ялангуяа охидод боловсрол эзэмших боломж олгох нь бидний ажлын нэг чиглэл. 

Тиймээс бидний хийж буй ажил тэдгээр хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийн эхлэлийг нь тавьж өгч байгаа юм. Энэ мэтээр Малави руу явах маш олон шалтгаан надад бий. 

-Жеффри Сакстай олон төсөлд хамтарч ажилласан байх. Тийм үү?

-Тийм. Олон жилийн турш бид нэг нэгнийхээ ажлыг дэмжиж ирсэн. Одоогоор бид Мянганы тосгодын төсөл дээр хамтран ажиллаж байна.

Малавигийн хоёр тосгоны төсөлд түүнтэй хамтран ажиллахад үнэхээр дөхөмтэй байгаа шүү. Тэр үнэхээр гайхалтай хүн. 

-Би түүнтэй уулзаж байгаагүй л дээ. Гэхдээ үнэхээр ховорхон хүн гэж сонсч байсан юм байна?

-Тийм шүү. Тэр үнэхээр бишрэмээр хүн. Маш сайн илтгэгч бас үнэхээр дур булаам. Хэлсэн үгээ ажил хэрэг болгодог цөөхөн хэдэн хүний нэг гэж би боддог. 

 

 

-Мянганы тосгоны эдийн засгийн онол гэж ер нь юу юм бэ?

-Түүний хийж буй ажлууд нь ерөнхийдөө ядуурлыг бууруулахад чиглэгддэг. Мянганы тосгон бол туршилт. Тэрбээр дэлхийн олон орнуудад уг төслийг хэрэгжүүлсэн.

Энэ ажилд тодорхой хэмжээний санхүү, цаг хугацаа зарцуулагддаг ч, өргөн хүрээний мэдлэгтэй хүн болохоороо таван жилийн хугацаанд тэрбээр 1.5 сая ам.долларыг л зарцуулдаг.

Тэрбээр эм тариа, хөдөө аж ахуйн багаж зэргээр тосгоныхныг хангаж, газар тариаланг төгөлдөлжүүлэн,  бэлтгэх арга техникийг тосгоныхонд зааж, бие даасан тогтвортой суурингуудыг бий болгохыг зорьдог юм.

Миний Малавид хийсэн бүх ажлыг Жеффри дэмжсэн. Бид тэнд шумуул алаад л жин, тоник уугаад л сууна шүү дээ. Ингэхэд  2008 онд бүтээсэн “Milk”/2008 онд дэлгэцнээ гарсан бөгөөд тус киноны гол дүрд Мадоннагийн хуучин нөхөр жүжигчин Шон Пенн тоглосон юм/  гэдэг кино чинь үнэхээр гайхалтай бүтээл. Би үзээд зөндөө их уйлсан. Тэр киног чинь үзэх дуртай. 

-Баярлалаа

-Хуучин нөхөртэй маань хамтарч ажиллах дуртай байсан байх тийм үү?

-Тийм. Шон Пенн гайхалтай жүжигчин байсан. 

-Шон Пенн /Мадонна эдүгээг хүртэл зөвхөн Шон Пеннийг л үнэн сэтгэлээсээ хайрлаж байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа дурссан байдаг/ сайн жүжигчин байсан. 

-Шоныг Гайти руу явснаас хойш хамтарч уран бүтээл хийж чадаагүй. Milk киноны гол дүрд тоглуулахаар түүн рүү залгахад тэр хагас секундын дотор ч зөвшөөрч байж билээ. 

-Түүнийг кинонд гол дүр бүтээсний ачаар би одоо түүнийг харж чадахаар болж байна. Milk киног үзэхээр миний өнгөрсөн үеийн дурсамж маань сэргэх шиг болдог. 

 

 

-Тэгэхэд чи Кастро руу их ирдэг байсан байх?

-Тэгсэн. Залуу ч байж дээ. Чи мэднэ дээ. Киноны зураг авалтын хугацаа миний хувьд Нью-Йорк дахь анхны өдрүүд байсан. Кенни Счарф, Жан-Мишель Баски, Кэйт Харинг, Энди Уорхол нартай хамт очсоныг чи санаж байгаа байх.

Одоо ихэнх нь бурхны оронд одож дээ. Миний бодлоор энэ миний уйлах нэг шалтгаан байж магадгүй. 2008 онд миний найруулсан Filth and Wisdom киноны Ричард Е Грантын дүрийг өөрийнхөө баллетын сохор багш Кристопер Флинний амьдралаас санаа авч найруулсан. 

Би Мичиганд өссөн болохоор ч тэр үү. Гэй хүний талаар ямар ч ойлголтгүй байдаг байсан. Харин Кристопер Флинн Гэй хүн байсан юм. Тэр хүн л  дэлхийн хэмжээнд үнэлэгдэх авьяас, гоо үзэсгэлэн надад байгаа гэдгийг ойлгуулж, Нью-Йорк руу явж, мөрөөдлөө биелүүлэх боломжийг надад олгож өгсөн. Багш маань ДОХ-оор өвчилж, амьдралынхаа сүүлийн жилүүдэд сохорч, эцэст нь хорвоог орхисон доо. 

Тэр дуурь, уран зохиол, сонгодог хөгжим, урлагт үнэхээр дуртай байсан. Би маш олон зүйлийг түүнээс сурсан. Түүний надад харуулсан анхны Гей клуб бол Детройт хотын клуб байсан. Өсвөр насанд бүх л зүйл хөгийн мэт санагддаг. Харин Кристопер намайг тэр клубт дагуулж очсоноор сүүлдээ гэр шиг минь л санагдах болсон. Намайг Нью-Йорк хот руу явж, бүжигчин хийж эхлэх үеэс ДОХ өвчин тахал шиг тархаж эхэлсэн. 

Хэн ч юу болохыг урьдчилан тааж мэдэхгүй шүү дээ. Нэг л мэдэхэд миний эргэн тойрон дахь эрхэм, сайн сайхан хүмүүс хорвоог орхисон. Олон нийт Гэй хүмүүсийг гаж донтон мэтээр үзэж, хавчин гадуурхах болсон. Харин  тэр үеэс миний карьер эхэлсэн. Таны кино миний бодож санаж, явсан  бүхнийг харуулсан мэт санагддаг. 

-Чиний амьдралд ийм их нөлөө үзүүлсэн хүн байсан нь гайхалтай хэрэг.

-Тийм ээ. Бурхандаа баярлалаа. Хэрвээ би Мичиганд өсөөгүй байсан бол юу болох байсныг мэдэхгүй байна.

Миний бодлоор Кристопер, орос түүхийн багш Марилин Феллов хоёр бурханаас над руу явуулсан бэлэг байсан. Сахиусан тэнгэрүүд хуйвалдан надад туслуулахаар тэднийг явуулсан байх.

Зураг