Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Төлбөрийн чадавхид нийцсэн орон сууцаар хангана

Монголын мэдээ
2015 оны 1 сарын 12
Монголын мэдээ
Зураг зураг

Орон сууц нийгмийн болон эдийн засгийн бүтээгдэхүүн байдаг онцлогтой. Мөн өрх гэрээс нэг удаагийн, томоохон хөрөнгө оруулалт шаарддаг. Иймд иргэдийн нэг удаагийн төлбөрийн чадварт нийцүүлэхийн тулд урт хугацаатай, санхүүгийн эх үүсвэр шаарддаг. Харин орлого багатай иргэд зах зээл дэх орон сууцнаас худалдан авах боломжгүй.

Иймд нийгмийн тэгш хөгжлийг хангахын тулд боддогоор зорилтот бүлэгт чиглэсэн дэмжлэгийг үзүүлдэг. Засгийн газраас найман хувийн зээлийг иргэдэд олгож, энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсээр байна.

Орон сууц нийгмийн болон эдийн засгийн бүтээгдэхүүн байдаг онцлогтой. 

Харин Улаанбаатар хотын удирддага гэр хороололд оршин суудаг иргэдээ орон сууцжуулах зорилгоор гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлуудыг хийж байгаа аж.

 Гэвч эдгээр нь 180 мянган өрх амьдардаг гэр хорооллын бүсийг бүрэн дүүрэн хамарч чадахгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр хамгийн бага орлоготой иргэд гэр хороололд амьдарч байна.

Нийслэлийн нийт өрхийн 50 хувь нь сард дунджаар 870 644 төгрөгөөс бага буюу дундаас доогуур орлоготой. Тэд гэр хорооллын захаар, уулын оройд шинэ суурыиил үүсгэн амьдарч байна. Иймд бага болон дунд орлоготой иргэдэд зориулан төлбөрийн чадавхид нь нийцсэн орон сууцаар хангах шаардлага үүссэн юм.

Энэ дагуу “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги”-ийг боловсруулжээ. АНУ-ын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүрээлэнгээс Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр дээрх стратегийг боловсруулсан байна.

Олон улсын жишгээс харахад тухайн өрхийн төлбөрийн чадварыг тодорхойлохдоо сарын орлогынхоо 30 хувийг орон сууцандаа зарцуулах нь тохиромжтой гэж үздэг аж.

“Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги”-ийг хэрэгжүүлэхийн тулд дараах ажлуудыг хийх шаардлагатай гэнэ.

Тодруулбал,

  • Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх,
     
  • Хууль бус ашигласан газрыг орон сууцны санхүүжилтийн барьцаанд авахыг хориглох,
     
  • Дэд бүтцийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэсгүүдэд эхэлж тавих,
     
  • Барилгыг ашиглалтын шаардлага хангаагүй,
     
  • Сайжруулах боломжтой, өргөтгөх боломжтой гэж ангилах,
     
  • Оршин суугчдын санаачилсан, газар дахин зохион байгуулах үйл ажиллагааг дэмжих,
     
  • Стандартад нийцсэн, жижиг сууц барих ажлыг эрчимжүүлэх,
     
  • Нам давхрын барилгад зориулсан,
     
  • Хялбаршуулсан барилгын норм, дүрмийг боловсруулах шаарддагатай юм байна.

Түүнчлэн

  • Жижиг сууцны барилга барих барилгачдыг сургалтаар дэмжих,
     
  • Жижиг, олон айлын барилга барих үйл ажиллагааг идэвхжүүлэх,
     
  • Түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх,
     
  • Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц нийлүүлэгчдийг бий болгох,
     
  • Чанартай, төлбөрийн чадварт нийцсэн,
     
  • Түрээсийн орон сууцанд нягтралын урамшуулал,
     
  • Бага орлоготой өрхүүдэд урьдчилгаа төлбөрийн тусламж,
     
  • Ногоон барилгыг дэмжих эрчим хүчний хөнгөлөлт олгох,
     
  • Хуучин барилгыг шинэчлэн сайжруулах, засварлах хөнгөлөлт бий болгох, НОСБ-ын Нийслэлийн орон сууцны, хөгжлийн агентлаг байхаар байгуулах зэрэг юм байна.

 

Зураг