Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Тархиа хөгжүүлье гэвэл байнга хөдөлж бай

Өглөөний сонин
2015 оны 1 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг

-Эмч хариулж байна-

Хүний тархи булчингийн хөдөлгөөнийг удирддаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон баримт юм.

  • Булчингийн хөдөлгөөн тархийг хөгжүүлдэг нь ч нэгэнт тодорхой болсон баримт мөнөөсөө мөн.
     
  • Бага насны хүүхдийн тархийг хөгжүүлэхэд хөдөлгөөн чухал үүрэгтэй.
     
  • Тэгээд ч бага насны хүүхдүүд хуруу гараа хөдөлгөх, мөлхөх, босохыг оролдох, унах, дахин босох зэрэг үйлдлийг зөнгөөрөө хийдэг.
     
  • Явах эсвэл зажилж сурахыг үгээр хэлж заах юмуу ямар ч ойлгуулах боломжгүй. Хүн өөрөө зөн совингоороо үүнийг оролдсоор хийж чаддаг болдог.
     
  • Тархи нь дадал зуршлыг хадгалж үлдэнэ. Гэхдээ ямар нэг дасгал хийлгүйгээр тархи өөрөө хөгждөггүй.
     
  • Тархины дасгал нь хүн бүрт тустай. Нас ахих тусам хүний ой санамжаа сайжруулах, итгэлтэй ярих, аливаа ур дүйг эзэмшихэд тустай.

     

Дасгал 1. Итгэлтэй, үнэн зөв ярихад тустай. Тэнцвэрийг сайжруулна.

Нүдээ аниад, амаа том ангайн эвшээ. Энэ хооронд хурууныхаа өндгөөр эрүүнийхээ доод болон дээд талд нь иллэг хийнэ. Гүн эвшээхийг хичээ. Дасгалыг 3-6 удаа хий.

Дасгал 2. Бодол санаагаа амаар болон бичгээр илэрхийлэхийг хичээ. Энэ нь үг яриа, ур чадвар, харьцааг хариуцдаг тархины маш чухал хэсэгтэй холбогдоно.

Өөрийн хэлэх гэсэн үгээ улам өргөжүүлэн сэтгэж ургуулан бод. Үүнийгээ 2-3 хувилбараар бичээд дахин дахин засаарай.

Зураг