Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ананд удам залгах хүүгээ хүлээж байна гэв

Х.Жаргал
2015 оны 1 сарын 7
Монголын мэдээ
Зураг зураг

Мэргэжлийн сүмо дахь монголчуудын амжилтыг түүчээлж буй залуу бөх М.Ананд эхнэрээ дэвжээнийхэндээ танилцуулжээ.

Японд олон жил амьдарсан түүнийг харь нутгийн бэр дагуулаад ирэх вий хэмээн битүүхэн болгоомжилж байсан ч тэрбээр гэр бүлийнхэндээ монгол бүсгүйтэй сүй тавьсан, тэр тусмаа тун удахгүй амаржих гэж байгаа гэсэн баяртай мэдээ дуулгасан байна. 

Тодруулбал, тэрбээр Монгол бүсгүйг амьдралынхаа ханиар сонгосон бөгөөд Дашнямын Мөнхзаяа гэх 23 настай бүсгүй байдаг аж.

Какүрюү  М.Ананд өнгөрсөн оны гуравдугаар сард зохиогдсон хаврын тэмцээнд түрүүлэн Эзэн хааны цом гардсаныхаа дараа сүйт бүсгүйтэйгээ болзож эхэлсэн гэнэ. Тэд ирэх тавдугаар сард бүл нэмэх бөгөөд удам  залгах хүү хүлээж байгаа гэдгээ ч М.Ананд нуугаагүй байна. 

Зураг