Иргэдийн дунд нэлээд хүлээлт үүсгээд байгаа хоёрдугаар ээлжийн газар өмчлүүлэх ажил хэзээ эхлэх талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын ХМОНХ-ийн мэргэжилтэн Л.Баянбатаас тодрууллаа.
-Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх I шатны ажил хэр амжилттай хэрэгжив?
-НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор:
Энэ дагуу цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил 95 хувьтай хийгдэж дууссан.
-Хэчнээн иргэн албан ёсоор газар өмчлөх гэрчилгээгээ гардсан юм бэ?
-Нийтдээ таван дүүргийн таван байршилд цахим хэлбэрээр 15954 иргэнд газар өмчлүүлэх боломжтой гэсэн шийдвэр гарсан байсан.
Цахим хэлбэрээр 15954 иргэнд газар өмчлүүлэх боломжтой.
Үүнээс 13452 иргэнд албан ёсоор захирамж гараад өмчлөлийн гэрчилгээг нь өгсөн.
Харин хүсэлт хүлээн авах хугацаанд сонгогдсон боловч харьяа газрын харилцааны албандаа өргөдлөө өгөөгүй 1468 иргэн байсан.
-Эдгээр иргэд дараагийн газар өмчлөлийн бүртгэлд хамрагдаж болох уу?
-Дараагийн ээлжийн газар өмчлүүлэх бүртгэлд эрх нь хүчингүй болсон эдгээр иргэд дахин хамрагдах эрх нь нээлттэй.
Улмаар газар өмчлөхөөр сонгогдсон тохиолдолд заасан хугацаанд өргөдлөө л харьяа газрын харилцааны албандаа өгөх хэрэгтэй.
-Хоёрдугаар ээлжийн байршлын цахим бүртгэл хэзээ эхлэх гэж байна. Иргэдийн дунд багагүй хүлээлт байх шиг байна?
-Цахимаар газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн ажил Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эхэлнэ. Одоогоор хугацаа тодорхой болоогүй байна.
Ерөнхийдөө бэлтгэл ажил нь бол бүрэн хангагдсан гэж хэлж болно.
Шалгаруулах ажиллагаа цахим түүврийн аргаар буюу хүний оролцоогүйгээр явагддаг.
Тиймээс ажил тун удахгүй эхэлнэ. Захирамж гарсан тохиолдолд хугацааг албан ёсоор нийтэд мэдэгдэнэ.
Бүртгэлийн ажил өмнөх ээлжийн сонгон шалгаруулалт хэрхэн явагдсан түүнтэй адил болно. Бүртгэл 14 хоногийн туршид явагдсаны дараа шалгаруулалтыг хийнэ. Шалгаруулах ажиллагаа цахим түүврийн аргаар буюу хүний оролцоогүйгээр явагддаг.
-Энэ удаа нийт хэдэн иргэнд газар өмчлүүлэх вэ?
-Энэ удаа таван дүүргийн таван байршилд газар өмчлүүлнэ.
Мөн өмнөх байршлуудаас сонгогдсон иргэд нь эрхээ баталгаажуулаагүйн улмаас үлдсэн гурван байршлын тодорхой тооны газрууд багтаж байгаа.
-Газар өмчлөх хүсэлтэй иргэдэд тавигддаг шаардлагын талаар тодруулаач?
Мөн тухайн иргэн өөрөө болон хамтарсан хэлбэрээр өмнө нь газар өмчилж байгаагүй байх ёстой. Гурав дахь шаардлага нь орон нутагт газар өмчилж байгаагүй буюу орон нутагт газар авах зорилгоор Нийслэлээс “Нийслэлд газар өмчилж байгаагүй” гэсэн тодорхойлолт аваагүй байх хэрэгтэй.
Хэрвээ ийм тодорхойлолт авч байсан бол газар өмчлөлийн бүртгэлийн программд нэвтрэх боломжгүй болно. Автоматаар бүртгэхгүй гэсэн үг.
Уг лавлагаа авсан иргэд орон нутагт газар өмчилсөн байх магадлалтай учир тухайн иргэний мэдээллийг программдаа суулгаж байгаа. Дээр дурьдсан шалгуурыг хангаж байгаа иргэд өргөдлөө гаргах боломжтой юм.