Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Буянт-Ухаа-2” орон сууцанд хувийн хэвшлийнхэн хамрагдахаар боллоо

Өглөөний сонин
2015 оны 1 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг

Энэ онд ашиглалтад орох “Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд хувийн хэвшлийнхнийг хамруулах болсон тухай Төрийн орон сууцны корпорацийн захирал мэдэгдээд байна.

Хямд үнэтэй орон сууцны хаалгыг ийн хувийн хэвшлийнхэнд нээх болсон.

Хямд үнэтэй орон сууцны хаалгыг ийн хувийн хэвшлийнхэнд нээх болсон нь дараагийн орон сууцыг барих санхүүжилтийн эх үүсвэрийг босгох гарц хайж буй хэрэг аж.

Гэхдээ дээрх байрны үнэ зах зээлд борлуулагдаж байгаа байрны үнээс бага ч “Буянт-Ухаа-1 хорооллынхоос өндөр байх гэнэ. “Буянт-Ухаа-1” орон сууцны 1 м2-ын үнэ 1.280 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан юм.

Хэдийгээр үнэ нь хямд байсан ч Засгийн газраас баталсан журмыг хангасан иргэд банкны шалгуур хангахгүй буцаж, эргээд энэ нь “Буянт-Ухаа-2” хороололыг барихад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг босгоход хүндрэл учруулсан тул ТОСК-ийн зүгээс Засгийн газрын журмыг зөөлрүүлэх санаачлагыг гаргаад байгаа нь энэ аж.

 

Зураг