Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

4051 хүүхэд шинээр мэндлэхэд манай улс гурван сая иргэнтэй болно

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ оны нэгдүгээр сард тодрох тооцоолол гараад байгаа.

4051 хүүхэд шинээр мэндлэхэд Монгол Улсын хүн ам гурван саяд хүрэх тооцоолол гараад байна.

2015 оны нэгдүгээр сарын тавны өглөөний Үндэсний статистикийн газрын мэдээллээр Монгол Улсын хүн амын тоо 2 995 949 /хоёр сая есөн зуун ерэн таван мянга есөн зуун дөчин ес/ болсон байна. Одоо 4051 хүүхэд шинээр мэндлэхэд Монгол Улсын хүн ам гурван саяд хүрэх тооцоолол гараад байна.

Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа тухайн өдрийн 00 цагаас эхлэн 24 цаг хүртлэх хугацаанд төрсөн төрөлт бүрийн мэдээллийг үндэслэх юм. Ингэхдээ

Монгол Улсын харьяалалтай иргэнээс мэндэлсэн хүүхэд бүрийг гурван сая дахь иргэн тодруулах бүртгэлд хамруулна. Монгол Улсын харьяалалтай иргэн нийслэл, дүүрэг, аймаг, сум цаашлаад хилийн чанадад ч төрсөн бай гурван сая дахь иргэнийг тодруулах бүртгэлд хамрагдах журамтай.  

Журмын дагуу Монгол Улсын иргэн өөрийн үндсэн хаяг болоод төрөх эмнэлгээс бусад газар төрсөн тохиолдолд тухайн өдөртөө багтан үндсэн харьяалалдаа хүүхэд төрсөн он сар өдөр цаг минутаа бүртгүүлэхээр заасан байна. 

Хилийн чанадад төрсөн Монгол иргэдийн хувьд тухайн улсынхаа консулын газарт төрсөн эмнэлэгийнхээ төрөлтийн албан ёсны бүртгэлийг тухайн өдөрт нь тэмдэглүүлэх ёстойг мөн журманд тусгасан байна.

Гурван сая дахь иргэнээр тодорсон хүүхдэд орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний буюу 70 сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон.

Харин гурван сая дахь иргэнтэй чацуутангуудыг гурван сая төгрөгөөр урамшуулахаар болсон.

Монгол Улсын хэмжээнд дүүрэг аймаг бүрт гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн чацуутаныг тодруулан тухайн орон нутгийн зүгээс гурван сая дахь иргэний урамшуулалтай тэнцэхүйц хэмжээний буюу 70 хүртэл сая төгрөгийн урамшуулал олгохийг захирамжид тусгасан байна.

Дээрх асуудалтай холбоотойгоор Эрүүл мэнд спортын яам болон Үндэсний статистакийн газар хамтран гурван сая дахь иргэнээ хэрхэн тодруулах тухай Засгийн газрын 400-р тогтоолын хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн Эрүүл мэндийн газар болоод Статистакийн газар, Аймаг дүүргийн Засаг дарга нартай цахим хурал хийжээ.

Хуралд Эрүүл мэнд спортын сайд Г. Шийлэгдамба, Үндэсний статистикийн газрын дарга С.Мэндсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон байна.

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба Монгол Улс гурван сая дахь иргэнээ тодруулах түүхэн хариуцлагатай энэ цаг мөчид голлох үүрэг хүлээж байгаа Эрүүл мэндийн байгууллагууд мэргэжилийн өндөр түвшинд ажиллаж, шинэ иргэн төрсөн мэдээллийг холбогдох байгууллагуудад хугацаа алдалгүй түргэн шуурхай өгч ажиллахыг үүрэг болголоо.

ЭМСЯ-аас тодорхой ажлын хэсэг гаргаж заавар зөвлөгөөг тогтмол өгөхөөс гадна энэ долоо хоногт багтан ЭМСЯ-ны харьяа Эрүүл мэндийн үндэсний төвөөс бүх аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүдтэй холбогдон цахим хурал хийхээ мэдэгдлээ.
 

Эх сурвалж: Эрүүл Мэнд, Спортын Яам