Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Даатгалаар үйлчлэх эмийн сангийн тоог нэмнэ

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 22
MorninigNews.mn
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд 117 эмийн сан хөнгөлттэй үнээр үйлчилж байна.

Эрүүл мэндийн даатгал төлдөг хүн бүр хөнгөлөлттэй эмийг худалдан авах боломжтой. 

Даатгалаар үйлчилж байгаа эмийн сан захын дүүргүүдэд байхгүй.

 Тиймээс Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн иргэдэд даатгалаар үйлчлүүлдэг эмийн сантай болгохоор ажиллаж эхэлжээ. 

Ирэх онд даатгалаар үйлчлэх эмийн сангийн тоо нэмэгдэх гэнэ.  

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн оны долоодугаар сарын 31-ний 28 дугаар тогтоолын дагуу 134 төрлийн эмийг өрхийн эмчийн жороор хөнгөлттэй олгоно хэмээн заасан байдаг.

Эрүүл мэндийн даатгал төлдөг хүн бүр хөнгөлөлттэй эмийг худалдан авах боломжтой.

Тухайн эмчийн өгсөн нэг жор 10 хоногийн хугацаатай байдаг. Харин удаан хугацаанд эмчлэгдэх өвчнүүдэд 30 хоногоор жор олгодог ажээ.

Зураг