Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Халамжийн мөнгөө авч чадаагүй иргэд ирэх онд авна

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

Өнгөрсөн хугацаанд иргэд халамжийн мөнгөө авч чадахгүй байна хэмээн гомдоллох болсон. Учир нь банкууд санхүүжилт дууссан гэдэг шалтаг хэлж тэднийг буцаах болсон юм.

Уг нь Нийслэлийн санхүү, төрийн сангийн газраас энэ онд 83.1 тэрбум төгрөгийг халамжийн мөнгөнд зарцуулахаар өгсөн аж.

Эл мөнгийг иргэд иргэдэд бүрэн тараасан боловч

  • Хүн амын шилжилт, хөдөлгөөн,
     
  • Жирэмслэлт,
     
  • Төлөвлөгдөөгүй зардалууд гарч ирж, төсвийн мөнгөнөөс 2.8 тэрбум төгрөг дутсан байна.

Өөрөөр хэлбэл төсөвлөгдсөн мөнгөнөөс 2.8 тэрбум төгрөгийн илүү зардал гарчээ гэсэн үг. Энэхүү асуудлыг холбогдох албаны хүмүүс нь Нийслэлийн санхүү төрийн сандаа хэлсэн ч төсөв хүндрэлтэй байгаа тул тодотгол хийх боломжгүй байгаа аж.

Гэхдээ дээрх мөнгийг ирэх оны төсөвт тусгаж олгохоор болжээ. Ямартай ч энэ сард халамжаас мөнгөө aвч чадаагүй иргэд ирэх oны нэгдүгээр сард авч болох юм байна.

Зураг