Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Тахуад нүүрлэсэн өлсгөлөн

Б.Даваахүү
2014 оны 12 сарын 18
Монголын мэдээ

Өнөөдрийн “Дэлхийн шилдэг гэрэл зураг” булангаараа Канадын гэрэл зурагчин Финбарр О’Рейлигийн зургийг хүргэж байна.

 

 

Финбарр О’Рейлиг дэлхий нийт Роетерс агентлагийн зурагчин гэдгээр нь хүмүүс андахгүй мэддэг бөгөөд түүний энэ зураг дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зураг шалгаруулах “World photo press-2006" наадмын шилдгийн шилдэг гэрэл зургаар шалгарсан юм.

Өлсгөлөнд нэрвэгдэн тураалд орсон дөнгөж нэг настай бяцхан жаал хуруугаараа ээжийнхээ уруулд хүрч буй торгон агшин фото зургийн хапьснаа ийн буужээ.

Энэ жаалыг Аласса Галисоу гэдэг. Харин түүний ээжийг Фатоу Оссейни гэдэг аж. Ээж хүү хоёр яаралтай тусламжийн төвд байгаа нь энэ.

Зурагчин Финбарр 2005 оны наймдугаар сарын 1-нд Нигерийн баруун хойд этгээдийн Тахуа хотын хоол тэжээлийн төвд энэ зургийг авчээ.

НҮБ, Барууны орнуудын Засгийн газар, олон улсын хямралын эрт хугацаанд Нигерийн эрх баригчдыг нь буруутгаж байсан.

2005 онд Нигерт царцааны нүүдэл, ган гачиг нүүрлэсний улмаас ургац тариа устаж, 3.6 сая хүн хоол тэжээлийн хомсдолын улмаас орон гэрээсээ дүрвэж, хэдэн мянган хүүхэд яаралтай тусламж авахгүй л бол өлсөж үхэх аюул тулгараад байлаа.

Энэ жил тус улсын түүхэн дэх муу, хамгийн их хохирол дагуулсанд тооцогддог билээ.

НҮБ, Барууны орнуудын Засгийн газар, олон улсын хямралын эрт хугацаанд Нигерийн эрх баригчдыг нь буруутгаж байсан юм.

Зураг