Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр цэцэрлэгийн багачуудад хичээлийн хэрэгсэл, өвлийн хувцас бэлэглэлээ

ikon.mn
2014 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, E-Immigration төслийн гүйцэтгэгч SysOne компани, Хайрын тэнгэр элч ТББ хамтран өнгөрөгч амралтын өдрүүдэд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдүүд, амжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай гэр цэцэрлэгийн багачуудад  хичээлийн хэрэгсэл, өвлийн хувцас, шинэ жилийн бэлэг өглөө.

Энэхүү арга хэмжээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дэд дарга М.Мөнхбат, E-Immigration төслийн удирдагч Johney Lee, Хайрын тэнгэр элч ТББ-ын тэргүүн Т.Сансармаа болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Солонго гэр цэцэрлэгт 3-5 насны 20 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг бөгөөд эдгээр хүүхдийг аль болох биеэ дааж суралцах чадвар, дадалтай болгохоор ажилладаг тухай багш нар нь ярьж байлаа.


Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, БНСУ-ын Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран

  • Иргэний харьяалал,
     
  • Шилжилт хөдөлгөөний бүртгэл,
     
  • Хяналтын цогц тогтолцоог бүрдүүлж, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх мэдээллийн нэгдсэн сан бий болгохоор E-Immigration төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын SysOne компани ажиллаж байгаа юм.