Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ургийн гажгийг эрт үед нь оношилдог боллоо

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 15
MorninigNews.mn
Зураг зураг

Дэлхий даяар нийт жирэмслэлтийн хоёроос гурван хувь нь ургийн гаж хөгжилд нэрвэгдсэн байдаг нь тогтоогдсон байна.

 Монголдоо анх удаа жирэмсний гурван сартайд ургийн гажгийг илрүүлэх боломжтой болжээ.

Үүний тэн хагасынх нь шалтгаан тодорхой бус байдаг бол 25% нь генийн ямар нэгэн өөрчлөлттөй холбоотой байдаг ба ердөө хоёрхон хувь нь л хүрээлэн буй орчин болон эмийн нөлөөт ургийн гажиг эзэлдэг байна.

Жирэмсэний хугацаанаас шалтгаалан:

  • Эхний гурван cap,
     
  • Дунд гурван cap,
     
  • Сүүлийн гурван сард ургийн хөгжлийн үе шатаас хамааран нөлөөлөх хүчин зүйл үүд өөр өөр байдаг ба тухайн үед гаж хөгжилд нэрвэгдэж болзошгүй эд эрхтэнүүд ч өөр өөр байдаг аж.

Монголд ургийн гажиг 2014 оны хувьд нийт төрөлтийн 2,7 хувийг эзэлж байгаа судалгаа гарчээ. Агаарын бохирдол, эмийн буруу хэрэглээ зэргээс үүдэн энэхүү тоо нэмэгдэж байгаа аж.

Манай улсад жирэмсний эрт үед ургийн гажгийг оношлох боломжгүй байсан бөгөөд Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв нь Монголдоо анх удаа жирэмсний гурван сартайд ургийн гажгийг илрүүлэх боломжтой болжээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв шинжилгээ, судалгааны хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсоноор ийм боломжтой болжээ.

Зураг