2019/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.07₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
00:00
S29
-11°
01:00
S29
-11°
02:00
S26
-11°
03:00
S26
-11°
04:00
S26
-12°
05:00
S26
-14°
06:00
S26
-15°
07:00
S26
-16°
08:00
S20
-16°
09:00
S26
-17°
10:00
S26
-17°
11:00
S26
-17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бүрнээбаяр: Таны худалдаж авсан нэг тасалбарын үнэ хүүхдэд бэлэг болон хүрнэ

Х.Жаргал
2014 оны 12 сарын 13
Монголын мэдээ

МУСТА, дуучин Б.Энхбаяр “Хүүхэд ирээдүйн эзэд” ТББ-ын тэргүүнээр ажилладаг билээ.Тэрбээр байгууллагаараа дамжуулан нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах олон ажил өрнүүлдэг аж. Харин энэ удаад шинэ жилийн босгон дээр “Улаанбаатар палас”-т оддын нэгдсэн гала тоглолтыг энэ сарын 11-17-ыг хүртэл долоо хоногийн турш тоглохоор төлөвлөжээ. Улмаар олсон орлогоороо хүүхдүүдэд бэлэг өгөхөөр болсон байна. Тоглолтод 30 гаруй уран бүтэээлчид оролцож, хүүхдийн сайн сайхны төлөө нэгдэхээ мэдэгдээд байгаа юм. Тэгвэл энэ удаагийн “Зогс нэг агшин” буландаа МУГЖ Э.Бүрнээбаярыг урьж, цөөн хором ярилцлаа. 

-Хэдхэн хоногийн дараа шинэ оноо угтаж, хуучин оноо үдэх гэж байна. Таны хувьд улиран одож буй 2014 он хэр өгөөжтэй жил болж өнгөрөв?

-Миний хувьд маш өгөөжтэй, сайхан жил болж өнгөрлөө. Тухайлбал, би өнгөрөгч аравдугаар сард бие даасан тоглолтоо хийж, ард түмэндээ бэлэг барьсан.

Сүүлийн гурван жилийн турш бие даасан тоглолтоо хийж амжаагүй байсан юм. Үүнээс гадна хэд, хэдэн шинэ уран бүтээл дээр ажиллалаа. МУГЖ, дуучин Н.Чулуунхүүгийн үг, ая “Хилчний өглөө” дуугаа дүрсжүүлсэн.

Мөн залуу дуучин Боботой хамтран “Мөнхийн залуу хайр” дуугаа шинэчлэн дуулсан байгаа.

Халуун ам, бүлээрээ ширээ тойрч, суугаад шинэ оноо угтах хамгийн сайхан. 

Олон жилийн өмнө дуулж байсан дуугаа шинэчлэн дуулсан нь сонсогчдын таашаалд нийцсэн гэж бодож байна.

Үүнээс гадна “Ээж минь”, “Нандин учрал” зэрэг дуунуудыг амиллууллаа.

Ер нь олон жил урлагт хүчин зүтгэснийх аль болох чанартай уран бүтээл гаргахыг хичээж байна. Удахгүй шинэ он гарах гэж байгаа болохоор хувь хүмүүс болон албан байгууллагууд алдаа, оноогоо цэгнэж, ирэх жил хийх зүйлээ төлөвлөж байгаа болов уу.

Миний хувьд ч ялгаагүй энэ онд хийсэн, бүтээснээ дүгнэж, ирэх жил хийж, хэрэгжүүлэх ажлаа дотроо төлөвлөн, бодож байна. Энд, тэндэхийн тоглолтуудад оролцох урилга ирж байна, тэр хэрээрээ завгүй өдөр, хоногууд үргэлжилж байна даа.

-Шинэ жил гэхээр хүн бүхний санаанд сайхан дурсамж буудаг. Таны хувьд шинэ жилээр хэрхэн баярладаг юм бэ?

-Яг одоо бол тулгамдаад санаанд тодорхой зүйл орж ирэхгүй байна. Ямартай ч шинэ жилийг хүүхэд байхаасаа л догдлон хүлээдэг байсан. Миний хувьд хүүхэд байхаасаа л он солигдох мөчийг догдлон хүлээж, ямар бэлэг авах бол гэж хүлээдэг байсан юм.

Одоо ч тэр хэвээрээ, хамгийн дуртай баяруудын минь нэг. Ер нь шинэ жил бол гэр бүлийн баяр гэж боддог. Халуун ам, бүлээрээ ширээ тойрч, суугаад шинэ оноо угтах хамгийн сайхан. Зөвхөн гэр бүлээрээ төдийгүй хамт олон, найз нөхөдтэйгөө аль болох сайхан өнгөрүүлэхийг хүсдэг.

Хүүхдэд хайргүй хүн гэж байхгүй. 

-“Хүүхэд ирээдүйн эзэд” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд тоглогдох гала концертод оролцох уран бүтээлчдийн нэрсийн жагсаалтад таны нэр байсан. Энэ удаагийн тоглолтод хэдэн дуу дуулах вэ?

-Ер нь энэ ТББ-ын залуус үргэлж нийгмийн сайн, сайхны төлөө ажил санаачлан, хэрэгжүүлдэг юм билээ. Хүүхдэд хайргүй хүн гэж байхгүй. Эх хүнийхээ хувьд би энэхүү хандивын тоглолтод оролцохыг зөвшөөрсөн. 

Тоглолтын орлого хүүхдийн сайн, сайхны төлөөх үйлсэд хандивлагдах юм билээ. Уншигч таны худалдаж авсан нэг тасалбар, нэг хүүхдэд бэлэг болон хүрнэ гэж бодоод заавал ирж, үзээрэй. Тоглолтын орлогоос нийгмийн эмзэг давхаргын 20 мянган хүүхдэд шинэ жилийн бэлэг гардуулах юм. 

Тиймээс та бүхэн энэ тоглолтыг ирж үзсэнээрээ хүүхдүүдийн төлөө томоохон хувь нэмэр оруулж байна гэж ойлгох хэрэгтэй. Миний хувьд энэ тоглолтод хоёр дуу дуулахаар төлөвлөөд байна. “Нандин учрал” хэмээх шинэ дуунаас гадна хуучны сонсогчдын сэтгэлд хоногшсон уран бүтээлээсээ сонгож, дуулахаар төлөвлөөд байна даа.

x