2020/07/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
18°
16:00
S30
23°
17:00
S26
23°
18:00
S26
22°
19:00
S30
21°
20:00
S30
20°
21:00
S29
18°
22:00
S29
17°
23:00
S31
16°
00:00
S29
15°
01:00
S29
14°
02:00
S29
14°
03:00
S29
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Гантулга: Цэцэрлэгийн тарах цагийг 1-3 цагаар сунгах боломжтой

Зууны мэдээ
2014 оны 12 сарын 12
Зууны мэдээ
Зураг

Сүүлийн үед эцэг, эхчүүдийн зүгээс цэцэрлэг, сургуулийн тарах цагийг сунгаж өгөх тухай хүсэлтийг салбарын яаманд тавьдаг болсон. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар БСШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас тодрууллаа.

-Хүүхдүүдийн дунд ханиад томуугийн өвчлөл их байна. Мөн агаарын бохирдол их байна гээд эцэг, эхчүүдийн зүгээс
цэцэрлэгийн тарах цагийг сунгаж өгөөч гэсэн хүсэлтийг олон удаа тавьж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

 Цэцэрлэгийн удирдлагууд эцэг, эх нь  зөвшилцөөд оройтож тардаг хүүхдийн бүлэг үүсгээд, багшид нь илүү цагийн хөлсийг нь төлөх маягаар ажиллаж болно.

-Ийм хүсэлт манай байгууллагад цөөнгүй ирдэг болсон. Гэхдээ энэ асуудал нь тухайн орон нутгийн онцлогоос хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, энэ нь шилжилт хөдөлгөөний төв болсон Нийслэл хотын хэмжээнд яригдаж байгаа асуудал юм.

Хөдөө орон нутагт одоогоор энэ талаар яригдсан зүйл алга.

Тиймээс Нийслэлийн Боловсролын газар болон дүүргийн боловсролын хэлтсүүд, тухайн цэцэрлэгийн удирдлагууд энэ асуудалд анхаарч ажиллах ёстой.

-Зарим хувийн цэцэрлэг тарах цагаа эцэг, эхчүүдтэй зөвшилцдөг. Харин Улсын цэцэрлэгүүд 08:00-17:00 цаг хүртэл ажилладаг. Ер нь цэцэрлэгийн тарах цагийг сунгах тухай хуулиндаа юу гэж заасан байдаг вэ?

-Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулинд цэцэрлэгийн удирдлага, эцэг эхийн зөвлөл, орон нутгийн удирдлагууд хамтран цэцэрлэгийн тарах цагийг 1-3 цагийн хооронд сунгаж өгөх эрхийг олгосон байдаг.

Тиймээс эцэг, эхчүүд, цэцэрлэгийн удирдлагууд хоорондоо зөвшилцөөд эцэг, эх нь оройтож тардаг хүүхдүүдээс бүрдсэн бүлэг үүсгээд, тухайн багшид нь илүү цагийн хөлсийг нь төлөх маягаар ажиллаж болно.

Харин хотын хэмжээнд яригдаж байгаа энэ асуудлыг Нийслэлийн Боловсролын газар шийднэ. БСШУЯ-ны зүгээс энэ асуудалд оролцохгүй. Салбарын яам бол бодлого гаргадаг байгууллага.

Зураг
x