2020/04/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,776.98₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-5°
B30
УЛААНБААТАР
16°
|
-2°
B30
УЛААНБААТАР
17°
|
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
-1°
03:00
S31
-2°
04:00
S31
-2°
05:00
S31
-2°
06:00
S31
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарь.Сүхбаатар: Олон жил ганцаардсан чоно шиг явсандаа

Д.Түвшин
2014 оны 12 сарын 11
MorninigNews.mn

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн үеэр тэрхүү хувьсгалын анхдагчийн нэгэн МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн анхны 15 гишүүний нэг ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Дарь.Сүхбаатартай уулзаж ярилцлаа.

1989 оны 12 дугаар сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн өдрөөр Залуучуудын соёлын төвийн өмнө болсон анхны цуглаанд оролцон үг хэлж явсан жүжигчин Ц.Вазаррагчаа нарын анхдагчидтайгаа уулзсан хурандаагийн сэтгэл тун их хөдөлсөн байв.

-Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой болж байна. 25 жилийн хугацаанд их олон зүйл өөрчлөгдсөн. Зарим нь орхигдон мартагдаж гуйвсан байдал ч ажиглагддаг. Үйл явдлын Монголын ардчиллын бодит түүхээс товчхон хуучлаач. Чухам үнэнийг хэлэх хүний нэг нь яах аргагүй та шүү дээ?

-Өнөөдөр /өчигдөр/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын ардчиллын их дууч, С.Цогтсайханы минь үг, аяыг нь зохиож Монголчуудыг эрх чөлөөний тэмцэлд уриалан дуудсан "Хонхны дуу"-нд Монгол Улсын төрийн соёрхол хүртээлээ.

Үнэхээр сайхан байна. Нулимс минь урсаж гарч ирээд байна. Төрийн шагнал бүтээлээ, эзнээ оллоо. Хөөрхий найз минь амьд сэрүүн байсан бол хэчнээн их баярлан догдлох байсан бол. С.Цогтсайхан маань аргагүй л хувьсгалын их дууч, туйлын өвөрмөц сэтгэлгээтэй, гайхалтай чадварлаг сэтгүүлч байсан юм шүү дээ. 

Их үйл хэргийн төлөө халуун залуу насныхаа зориг хиймориор дарцаглан тэмцэж эх орондоо шинэ нийгмийн үндэс суурийг тавилцсан найз нөхрөө хүндэтгэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчдөө баярлалаа. Миний мэдэхээр манай С.Цогтсайхан тэр жил "Миний мэдэх МоАХ"гэж ном бичиж, өөрийнхөө хэмжээнд ардчиллын түүхийг гаргаж ирэх гэж оролдсон.

Ч.Энхээ хоёр ч ном бичсэн. Ч.Энхээгийн номуудад түүх нэлээд бодитой байдаг юм. Мөн манай С.Амарсанаа "Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд" гэдэг ном гаргасан. Ардчилсан холбоо 10 жилийн ойгоороо албан ёсны редакц байгуулж, С.Цогтсайхан, Ч.Энхээ бид оролцож 10 жилийн түүхээр ном гаргаж байсан. Энэ номыг бүтээх Засгийн газрын тогтоол гарсан юм

-Ардчиллын анхдагчид найз нөхөд, таньдаг хүмүүсээ дагуулан ирж үйл хэргээ эхэлсэн гэдэг. Ер нь хэн нь хэнийгээ дагуулж ирсэн юм бэ?

С.Амарсанаа С. Цогтсайханыг авчирч, тэр хоёр Э.Бат-Үүлийг авчирч, Баасан лам С.Зоригийг дагуулж ирсэн. Бид Барилгын зургийн институт, хотын эвлэлийн хорооны дугуй зааланд, Их сургуулийн криминалистикийн танхимд "малыш" Б.Энхтүвшиний өрөөнд, Залуучуудын соёлын төвийн бага зааланд цугладаг байлаа.

С.Цогтсайхан маань аргагүй л хувьсгалын их дууч, туйлын өвөрмөц сэтгэлгээтэй, гайхалтай чадварлаг сэтгүүлч байсан.

Арванхоёрдугаар сарын эхээр биднийг цуглаад сууж байтал нэг хүн орж ирээд өөрийгөө Г.Бошигт гэж танилцуулсан. "Та нарын яриаг онгорхой цонхоор сонсоод орж ирлээ" гэж билээ. Өвлийн хүйтэнд, дөрвөн давхарт байгаа бидний яриаг гудамжнаас сонсоод л ороод ирсэн хүн дээ.

Сониноос: Ардын хувьсгалын анхны долоогийн нэртэй бидний нэр нэлээд давхцдаг: Бодоо/ Баасан лам/, Сүхбаатар, Амарсанаа, Элбэгдорж Ринчино, Зориг Старков ... гэх мэт.  Мөн манай хэдийн нэр Сүхбаатарын Амарсанаа, Сосорбарамын Цогтсайхан, Дорлигжавын Баасан гэж байх шиг. Хүмүүс бага ирж байсан болохоор хэн л ирнэ хүлээж авна. Нэг өдөр дугуй зааланд 10-аад залуу нэмэгдэж ирлээ.

Хүмүүстэйгээ танилцаад шууд элсүүлж авдаг байв. Үйлдвэрчний Соёлын төв ордны дэргэдэх "Орчлон" улс төрийн клубын эрхлэгч Б.Билэгт гэдэг хүн клубынхээ залуустай нийлэхээр ирсэн нь тэр байв. Мөн хуульч Б.Галсандорж, хотын эвлэлийн хорооны зааварлагч Д. Дорлигжав нарын нөхөд ч нэмэгдлээ.

Нэг өдөр С.Цогтсайхан Э.Бат-Үүлийг авчирлаа. Э.Бат-Үүл өөрийгөө танилцуулснаа "Би та бүхэнтэй нийлж чадахгүй уучлаарай. Яагаад гэвэл хуудас нааж баригдахдаа НАХЯ-нд ахиж хэзээ ч ийм юманд оролцохгүй гэж ам өчгөө өгсөн. Хоёрт, "Хөдөлмөр" сонины эрхлэгч С.Жамбалдорж гуайтай ярьж, сэтгүүлчээр ажиллахаар тохирсон байгаа.

Тиймээс намайг урьсан та бүхэнд баярлалаа" гээд гарах гэж байна. Тэгэхлээр нь С.Цогтсайхан бид хоёр татаж суулгаад "Э.Бат-Үүлээ чи ийм хулчгар байсан юм уу, чиний ам өчиг өгсөн ямар хамаатай юм. Тэр хуудас наах үйл ажиллагааны гол зохион байгуулагчдын нэг нь чи байсан гэсэн биз дээ"гэсээр хүчээр үлдээж байсан юм.

-Анхны цуглаанд хэдэв хүн оролцсон бэ?

-НАХЯ-ны архивт 350 хүн оролцсон гэсэн нь бол бодит тоо байх. 100-аад нь НАХЯ -ны ажилтнууд, сөрөг тагнуулынхан цагдаагийнхан энгийн хувцастай байсан. 20-30-аад оюутан, бидний 30-аад нөхөд бусад нь сонирхогч, дэмжигчид байсан. Тэдний дунд "Цагаан шонхор"-ын Ч.Энхтайван, зохиолч Ч.Галсан гэх мэт олон хүмүүс харагдаж байсан.

Ингээд анхны цуглаанаар юу болсныг хүмүүс мэдэж байгаа байх. 13 зүйлтэй өргөх бичгийг МАХН-ны Улс төрийн товчоо, Ардын их хурлын тэргүүлэгчдэд өгсөн. С.Амарсанаа, Ч.Энхээ хоёрт хотын захиргаанаас зөвшөөрөл авах ажлыг даатгасан. Зөвшөөрөл ч авсан. Дээд шүүхийн дарга Л.Ренчин, НАХЯ-ны орлогч сайд Цийрэгзэн. К.Зардыхан, Б.Лигдэн гуайтай яах гэж уулзсан бэ гэхээр, ний нуугүй хэлэхэд өөрсөддөө хамгаалалт болгож байсан юм.

-С.Зориг анхнаасаа л удирдагч болсон уу? 

-Бид удирдагчаа сонгоё гээд бичгээр санал хураасан юм. Тэгэхэд Г.Бошигт тав, С.Зориг, "малыш" Б.Энхтүвшин нар хоёр хоёр хүний санал авсан. Гэтэл Г.Бошигт нэрээ татаж, нөгөө хоёр дээрээ дахин санал хураахад С.Зориг долоо, "малыш" зургаан хүний санал авч ерөнхий зохицуулагч, дэд зохицуулагчаар сонгогдсон.

Бид Ардчилсан холбооны анхны тэргүүлэгчид ингэж болсон. Энэ бүрэлдэхүүн 1990 оны хоёрдугаар сарын 18-нд Ардчилсан холбооны анхдугаар хурлаар дахин сонгогдсон. С.Зоригийг Д.Баасан лам анх дагуулж ирсэн. Сахал нь ургасан, жинсэн өмдтэй, туранхай, орос царайтай залуу орж ирсэн. Д.Баасан "Миний найз, МУИС-ийн Шуко-гийн багш" гэж танилцуулсан.

Зориг яваандаа лидер болсон. Нэг номерын хүн богино хугацаанд суралцах, боловсрох зайлшгүй шаардлагатай учраас боломжийн лидер болсон. Харин маш чухал, хүнд хэцүү үйл явдал дээр хааяа алга болчихдог байсан. Энэ бол нууц юм биш. Бид хоорондоо байнга ярьдаг л байсан. Гэрт нь яваад очихоор унтаж байна. Жаахан хариуцлагагүй талдаа шүү.

-Гэхдээ бүхнийг санаачлагч анхдагч нь Брөнхийлөгч Ц.Элбэгдорж гэсэн яриа их байдаг л даа?

-Ний нуугүй хэлэхэд түүх үнэнээрээ байх ёстой. Харамсалтай нь анхны нөхдийн нэг С.Амарсанаа Ц.Элбэгдоржийг "Ардчилал" сонины анхны эрхлэгч гэж бичсэн байсан.

Үнэндээ бол өөрөө анхны эрхлэгч нь шүү дээ. Бусад хөдөлгөөний нөхдөө ч дурсмаар байна.

Баабар ардчилсан социалист хөдөлгөөний анхны тулгын гурван чулууны нэг. 

Монголын ардчилалд томоохон үүрэг гүйцэтгэсэн хүнийг Б.Баабар гэж үздэг. Учир нь Баабар ардчилсан социалист хөдөлгөөний анхны тулгын гурван чулууны нэг. Миний мэдэхээр Баабар, Б.Ламжав багш, П.Улаанхүү гурав юм.

Дөрвөн тулгууртай гэж үзвэл A. Ганбаатарыг нэр л энэ. Үндэсний дэвшлийнх гэвэл арга байхгүй Д.Батсүх агсныг хэлнэ. За тэгээд Да. Ганболд, Б.Бямбаа гээд нэрлэх байх.

-Ардчилсан хүчин 1996 онд ялахад та яагаад "бялуу" хүртээгүй юм бэ?

-1996 онд МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бат-Үүл байлаа. Би Завханы 23 дугаар тойрогт нэр дэвшинэ гэж ярилцаад, тохиров. Нэр дэвшигчээс нэг сая төгрөг авна гэхээр нь найз нөхдөөсөө цуглуулж дансанд нь шилжүүлчихлээ. Тэгсэн нэг өдөр Завханы МҮАН-ын дарга Н.Батцэрэг надтай гэрт ирж уулзсан юм.

"Тойрогоо өгөөч, миний ганцхан боломжтой тойрог, танд олон боломж бий" гээд уйлаад байсан. Нулимстай бичиг нь хүртэл надад одоо бий. Тэгсэн маргааш нь Э.Бат-Үүл намайг дуудаж байна.

"23 дугаар тойрогт Н. Батцэрэгийг дэвшүүлэхээр боллоо. Чамд өөр тойрог өгье" гэлээ. За гээд байж байсан чинь ахиж дуудсанаа "Сүхээ уучлаарай, тойрог дуусчихлаа" гэдэг байгаа. "Чи юу яриад байгаа юм бэ, надаар тоглоод байгаа юм уу" гээд уурласан чинь "Аргагүй юм боллоо засаг байгуулагдахаар сайд болгоё" гэж байна.

Тэгэхээр нь би "Чи ямар хөгийн амьтан бэ. 1991 онд ээлжит бус Их хурал дээр чи яалаа, өлсгөлөнг яаж зогсоолоо, чамаас болж бид зөвхөн Улс төрийн товчоог огцруулаад дууссан. Уг нь хувьсгалт намыг хаана гэж шаардаж өлссөн.

Чи ганцаараа эсэргүүцсээр зогсоосон биз дээ. Чи ер нь хэн юм. Чамайг С.Цогоо бид хоёр хэрэггүй л МоАХ-нд хүчээр оруулж дээ. Наад новшийн зангаа болихгүй бол чамтай өөрөөр ярина шүү" гэлээ. Нэг сая төгрөгөө найзууддаа буцааж өглөө.

Сонгуулиар манайхан 50 суудалтай яллаа. М.Энх-сайхан "МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл"-ийн Засгийн газрын тэргүүн боллоо. М.Энхсайхан дээр ажил ярьж орсон. Бодноо гээд таг болсон.

-Дараа нь ардчиллын үйл хэрэгт хамт зүтгэж, хамт өлсөж явсан журмын нөхөр Ц.Элбэгдорж чинь Ерөнхий сайд болоо биз дээ?

-1998 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд боллоо. Тэгээд надад "Чамайг нэг сайдаар авъя, харин чи танхимд орж ирээд миний эсрэг үг хэлэхгүй шүү" гэж байна. Тэгэхээр нь "За тэгвэл баяртай" гээд гарсан. Ж. Наранцацралт Ерөнхий сайд болоод бас дуудаж "Чамайг танхимдаа авмаар байна. Дэд бүтэц, боловсрол, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын аль нь болох вэ" гэж байна.

Тэгээд "Намын дарга, эвсэлийн удирдлагатайгаа уулзаад ир» гээд явууллаа. МҮАН-ын дарга Ц.Элбэгдорж, МСДН-ын дарга, УИХ-ын Р.Гончигдорж нар дээр орсон чинь нэг их дэмжсэнгүй.

Дараа нь дахиад Ж. Наранцацралт дуудсанаа "Орхон аймгийн Засаг даргаар явах уу" гэж байна. "Тэгье" гэсэн.

Монгол эр хүн аяндаа тэгшрээд үзэл бодол нь тогтоод, бие, санаа, гэр бүл тогтворжоод ирдэг юм. 

Тэгээд Ерөнхий сайдаас Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд "Царь Сүхбаатарыг Ерөнхий сайдын зүгээс илгээж байна.

Та бүхэн хууль дүрмийн дагуу иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэж шийднэ үү" гэсэн бичиг өглөө. Тэгэхээр нь эвслийн удирдлагын дэмжлэгтэй очвол баттай байх гэж бодоод ахиад нөгөө хоёр дээрээ орлоо.

Ц.Элбэгдорж "Дэмжилгүй яах вэ" гээд шууд гарын үсгээ зураад өгч байна. УИХ-ын дарга Р.Гончигдорж өөрийнхөө гарын үсэг зурах газар баахан юм бичээд суугаад байна. Гайхаад авсан чинь "Ц.Элбэгдорж: Дархан-Уул, Орхон, Хэнтий гурван аймаг социалдемократынх гэдэг тохироо хэвээрээ гэж ойлгож байгаа.

Р.Гончигдорж гэсэн байв. Нөгөө бичгээ Ц.Элбэгдоржид оруулж шидчихээд "Та хоёр хуйвалдаа биз. Дэмжиж байгаа юм шиг царайлчихаад намайг дээшээ явах хооронд чи Гончигоо руу утсаар яриа биз" гээд гараад явлаа. Үнэхээр л тэр тохироогоор Социалдемократ намын Чагнаадорж гэдэг залуу Орхон аймгийн Засаг дарга болсон юмдаг.

-Ингэхэд ардчиллын найз нөхөд чинь бүгдээрээ танаас нүүр буруулчихаагүй биз дээ?

-2006 оны арванхоёрдугаар сард "Ардчилсан холбоо" эвслийн ээлжит Их хурал болоод Удирдах зөвлөлийн даргаар X. Баттулга сонгогдлоо. Намайг дуудаад "Та улс төрөө хийгээд аль. Би таныг ардчилсан холбоонд ажилд тавина. Би бол эдийн засгийн хүн учраас санхүүгийн талаар бэхжүүлье"гэлээ.

Тэгээд би Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн  гишүүнээр сонгогдож, Ардчилсан холбооны нийслэл, орон нутгийн салбар зөвлөлийн зохицуулагчийн албан тушаалд томилогдлоо. Х.Баттулга МоАХ-ны дарга болоод Ардчилсан холбооны олон ч нөхдөө ажил, амьдралтай болгосон.

-Таныхаар, 1990 онд мөр зэрэгцэж явсан анд нөхөд чинь одоо хэр өөрчлөгдсөн бэ?

-Ардчилсан холбооны нөхөд маань эхэн үедээ шударга байсан. Харамсалтай нь эрх мэдэлд хүрээд зарим нь тангарагаасаа няцсан. "Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй" гэж айхтар үг бий. Тиймээс би эрх мэдэл багатай явахыг боддог байсан. Аав минь, эрхэм Чой.Лувсанжав багштан нар "Хүү минь дөч гарч байж төрийн албанд ороорой.

Дөч гарсан эр, дөрөв дарсан ат гэдэг шиг Монгол эр хүн аяндаа тэгшрээд үзэл бодол нь тогтоод, бие, санаа, гэр бүл тогтворжоод ирдэг юм. Тэр үед л төрийн албанд зүтгээрэй" гэж захисан. Би дотроо энэ бодолдоо хатуу үнэнч байсан. Энэ бүхэн миний өдий болтол төрийн албанд ороогүйн нэг шалтгаан. Нөгөө талаар мэдээж миний зан араншин нөлөөтэй.

-Уржигдархан шинэ Засгийн байгуулагдах үйл явц нэлээн ярвигтай болоод өнгөрлөө. Та ер нь улстөрчдийн хувьд аль хэр хор найруулдаг хүн бэ?
-Миний хүсдэг ч үгүй, чаддаг ч үгүй ганц юм даа. Тиймээс ганцаардсан чоно шиг олон жил  явсан даа. 

x