Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Даатгалаар үйлчлэх эмийн сангийн тоог нэмнэ

Ж.Отгонмягмар
2014 оны 12 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр зарим нэр төрлийн эмийг олгох болсоноор багагүй хугацааг үджээ. Тэгвэл энэхүү хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангийн тоог ирэх онд нэмэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ талаар Эрүүл мэндийн газрын эм хариуцсан мэргэжилтэн Д.Болдбаатараас тодрууллаа.

-Эрүүл мэндийн даатгапаар хөнгөлөлтгэй үнээр эм олгодог эмийн сангуудыг хэрхэн сонгон шалгаруулдаг юм бэ?

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны долдугаар сарын 31-ний 28 дугаар тогтоол гарсан. Энэ хүрээнд 134 төрлийн эмийг өрхийн эмчийн жороор хөнгөлттэй олгоно хэмээн заасан байдаг.

 Эрүүл мэндийн даатгал төлдөг хүн бүр хөнгөлөлттэй эмийг худалдан авах боломжтой. 

Үүний дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэд Эрүүл мэндийн даатгалын газарт манайхаас эмийн сангуудын нэрс очиж, сонгон шалгаруулалт хийдэг.

Мөн эмийн сангийн MNS 5260 2011 стандартын дагуу болон бусад стандарт, хууль дүрэм, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа тайлан мэдээ зэрэг үзүүлэлтийг харгалзаж, шалгаруулдаг.

Ингээд шалгарсан эмийн сантай Эрүүл мэндийн даатгалын газар гэрээ байгуулж ажилладаг юм. Сонгон шалгаруулалтыг бид хийнэ. Түүнчлэн даатгалын газар мөн адил сонгон шалгаруулалтыг явуулдаг байгаа.

-Эмийн сангууд хөнгөлөлттэй эмийг ямар журмаар олгодог вэ?

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн тогтоолд өрхийн эмчийн жороор хөнгөлттэй эм олгохдоо даатгуулагч, эмийн сан, даатгалын байгууллага ямар үүрэг хүлээх эсэхийг тодорхой заасан байгаа.

Тиймээс энэхүү тогтоол журмын дагуу олгодог. Тодруулбал, даатгуулагч эрүүл мэндийн даатгал шимтгэлээ бүрэн төлсөн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгал төлдөг хүн бүр хөнгөлөлттэй эмийг худалдан авах боломжтой.

Харин тухайн эмчийн өгсөн нэг жор 10 хоногийн хугацаатай байдаг. Харин удаан хугацаанд эмчлэгдэх өвчнүүдэд 30 хоногоор жор олгодог.

-Нийслэлд хэчнээн эмийн сан даатгалаар үйлчилж байгаа вэ?

-Одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 117 эмийн сан хөнгөлттэй үнээр үйлчилж байгаа. Дашрамд дуулгахад, даатгалаар үйлчилж байгаа эмийн сан захын дүүргүүдэд байхгүй.

Тиймээс Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн иргэдэд даатгалаар үйлчлүүлдэг эмийн сантай болгохоор ажиллаж байна. Ирэх онд даатгалаар үйлчлэх эмийн сангийн тоо нэмэгдэх байх.

-Танай байгууллагаас эмийн сангуудад хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Манай байгууллагаас эм сангуудад хяналтыг тогтмол хяналт тавьж байдаг. Учир тэдний үйл ажиллагаа мөнгө санхүүтэй холбоотой учраас хяналтыг байнга тавьдаг юм. Тиймээс тухайн эмийн сан зөрчил их гаргасан тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын газарт эрхийг нь цуцлах санал хүргүүлдэг.

-Даатгалаар олгодог эмийн хангалт сарын эхээр дуусдаг гэсэн гомдол гардаг. Яагаад ийм асуудал үүсдэг юм бол?

-Эмийн хангалт 95 хувьтай ба ёстой. Даатгалаар олгож байгаа эмүүд төсвөөс хамаарч янз бүр байдаг. Тиймээс бага төсөвт эмийн сангийн эм хурд дуусах магадлалтай.

Даатгалаар үйлчилж байгаа эмийн сан захын дүүргүүдэд байхгүй. 

Тухайлбал хөнгөлттэй үнээр олгох төсөв нь сардаа хүрэхгүй дуусчихвал тухай эмийн сан үндсэн тарифаар эмээ худалдана. Иймээс ар иргэдээс гомдол нэлээд ирдэг юм. Ер нь төсөв өндөр эмийн сангуудын эм тасрах тохиолдол харьцангуй бага байдаг.

-Нэг эмийн санд жилд дунджаар хэчнээн хэмжээний төсөв суулгаж өгдөг вэ?

-Манайд төсвийн талаар нэрийн мэдээлэл байхгүй байна. Төсвийн талаар мэдээлэл Нийгмийн даатгал дээр очдог юм. Ер нь бол жил ирэх тусам төсөв нэмэгдэлж явдаг.

Зураг