Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Бор-Өндөрт 20 айлын орон сууц ашиглалтад орлоо

Г.Ганчимэг
2014 оны 12 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

Хэнтий аймгийн Бор-Өндөр тосгонд “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2007 онд 20 айлын орон сууцны барилга баригдаж эхэлсэн ч суурийн давхар хийгдсэнээр санхүүжилт зогсч, барилга угсралтын ажил дуусаагүй байсан юм.

Тус орон сууцны барилгыг Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга энэ оны дөрөвдүгээр сард санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн үргэлжлүүлэн барьж ашиглатад оруулахаар “Боршоон ундраа” компанитай барилга угсралтын ажлын гэрээ байгуулсан аж.

Гэрээнд заасан хугацааны дагуу “Боршоон ундраа” компани 20 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг дуусган энэ сарын эхээр барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисст болон Төрийн орон сууцны корпоранид хүлээлгэн өгчээ.

Зураг