Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Үзмэн ягаан сарнайгаар өрөөгөө чимээрэй

Монголын мэдээ
2014 оны 12 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг

Үзмэн ягаан сарнайн код-С2 гэнэ. Уутандаа таван ширхэгтэй байдаг бөгөөд цэцгийн худалдаагаар үрийг нь зардаг юм байна.

Үрсэлгээ хийх заавар:

1. Үрээ 24-48 цаг бүлээн усанд дэвтээнэ.

2. Бэлдсэн хөрсөндөө /сайн угааж ариутгасан голын элсэнд ч болно/ үрээ байрлуулаад маш нимгэн хөрсөөр хучна. Үрийн соёолох хугацаа 40 хоног.

3. Соёолсон үрээ 34 навчтай болсон үед нь салгаж суулгана.

4. Үрсэлгээгээ 20-25 хэмийн дулаан орчинд байлгана. 

Сарнайг үрээр тарихад нэлээд тэвчээр хугацаа шаардагдах болно. Гэхдээ энэ удаан хүлээлт бидний хөдөлмөрийн үр дүнд хүсэн хүлээсэн цэцгээ ургуулж авч чадвал энэ нь бидэнд аз жаргал, өөртөө итгэх итгэлийг бэлэглэнэ гэдэг нь ойлгомжтой.

 Үрийн чанар сайн мууг шалгахдаа усанд хийж үзэж болно. 

Сарнайг үрээр тарихад төрлөөсөө хамаараад янз бүрийн аргууд байдаг.

Гэхдээ үндсэн хэдэн арга байдаг. Унтаа амралтын байдалтай байгаа үрийг сэргээх мөн хүйтэнд тэсвэртэй болгохын тулд 45-60 хоног хөргөгчинд байлгадаг.

Ингэхдээ даавуугаа 50 хувь нь ус 50 хувь нь хлортой / bleach/ усанд норгож базаад үүнийхээ завсарт үрнүүдээ байрлуулна. Үүнийгээ тагтай пластикан саванд байрлуулаарай.

 

 

Гэхдээ энэ хлорын уусмалыг хэрэглэх үгүйгээ та өөрөө шийдэж болно.

Хэдийгээр олон хоног хөргөгчинд байлгаж хүйтэнд тэсвэртэй болгож байгаа ч манай орны нөхцөлд гадаа өвөлжүүлж болно гэсэн баталгааг хэлж чадахгүй. Би өөрөө гэртээ тасалгааных болгож ургуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Тиймээс ийм олон хоногоор хөргөгчинд байлгалгүйгээр 20-30 хоног байлгана гэж бодож байгаа. Үрээ хөрсөндөө суулгахдаа 50x50 харьцаатайгаар хөрс вермукулитийг хольж бэлдээд хооронд нь 2-3 см-ийн зайтай суулгана. Үрсэлгээгээ гэрэл сайн тусахуйц дулаахан газар байрлуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэмэлт гэрэлтүүлгийг хийж өгөх хэрэгтэй. / Өдөрт 16 цаг / 34 навчтай болохоор нь салгаж суулгах ба энэ үеэс бордож эхэлнэ 10-14 хоногт нэг удаа.

Үрийн чанар сайн мууг шалгахдаа усанд хийж үзэж болно. Үрээ усанд хийж үзэхэд шууд ёроолд нь очиж байгаа үр амжилттай соёолох магадлал өндөртэй. Гэхдээ хөвөөд байна энэ ургахгүй гэж урьдчилж оношлоод хаяад хэрэггүй туршаад үзэх л хэрэгтэй.

Ингээд сарнай үрээр тарих гэж буй та бүхэндээ амжилт хүсье.

Зураг