Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

И.Одончимэг: Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар аз жаргалыг мэдэрч байна

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг

Мобиком корпорацаис зохион байгуулсан “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрт МУГЖ И.Одончимэгийн “Улаанчулуутын хогийн цэг дээрхи хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх төсөл шалгарсан.

Тэрбээр уг зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанчулуутын хогийн цэгт амьдарч байгаа хүүхдүүдэд зориулсан сургалтын төвийг байгуулаад байна.

Сургалтын төв байгуулах ажилд Мобиком корпораци 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Сургалтын төвийн нээлтийн ёслолын ажиллагаанд холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Юутай ч МУГЖ И.Одончимэг сургуулийн насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй ерөнхий боловсрол олгох ажлаа хэрэгжүүлж эхэллээ. Ингээд МУГЖ И.Одончимэгтэй хийж буй ажлынх нь талаар ярилцсан юм.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Энэ сайхан баяртай мөчийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Өнөөдөр маш сайхан өдөр байна. Өнөөдөр ч гэлтгүй ойрын хэдэн сар эрч хүч, баяр баяслаар дүүрэн байлаа. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар аз жаргалыг мэдэрч байна.

Олон хүний сайхан сэтгэлийн хариуд өнөөдөр эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан сургалтын төв нээлтээ хийж байна.

Тэр олон хүний сайхан сэтгэлийн хариуд өнөөдөр эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан сургалтын төв нээлтээ хийж байна. Ийм энэрэнгүй үйлсэд нэгдэж хамтран ажилласан бүх албан байгууллага, хувь хүмүүст баярласнаа илэрхийлье. 

-Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын эмэгтэй гишүүд жүжигчин Ундармаа та хоёртой уулзаж, сайн үйлсийн ажлыг тань дэмжихээр болсон. Гишүүд ямар хэлбэрээр дэмжихээр болсон юм бэ? 

-Дэмжлэг үзүүлэх биш, талархал илэрхийлсэн юм аа./инээв/. Нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ийм ажил үйлс хийж байгаад хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг юм уу даа.

УИХ-д нам, намаас сонгогдсон арван эмэгтэй гишүүн байдаг юм байна. Тэд намчирхалгүй бүгд нийлээд талархал илэрхийлж, ярилцаж байгаа нь их сайхан хэрэг л дээ. Яг мөнгө өгч чадах эрх мэдэл нь ямар байдгийг сайн мэдэхгүй юм. Олонх нь эрчүүд болохоор тэдний нөлөө их байдаг юм шиг. 

-Энэ төсөлд яг одоогийн байдлаар хэчнээн хүүхэд хамрагдсан бэ? 

-Одоогоор арваас дээш насны 50 хүүхэд хамрагдаад байна. 25, 25-аар нь хоёр бүлэг болгож хуваагаад хичээллэж эхэлсэн. Янз бүрийн насны хүүхдүүд байгаа учраас ойролцоо нас насаар нь хувиарласан. 

-Таны ажилд мэдээж олон хүн тусалж дэмжсэн байх. Яг дүгнээд хэлвэл хэдий насны хүмүүс илүү их дэмжсэн бэ? 

-Ер нь ахмадууд их дэмжлээ шүү. Амьдралыг илүү их таньж мэдэрсэн, нүдний хар нь арилсан болоод тэр юм уу даа. Өөрийнх нь амьдрал сайнгүй байгаа ч энэ хүүхдүүдэд туслах гээд гурил будаа, шар тос гээд байгаагаа нь бариад хүрч ирж байгаа хүмүүс шүү дээ. Мөн томоохон албан байгууллагууд тусламжийн гараа харамгүй сунгалаа.

 Өнөөдөр ч гэлтгүй ойрын хэдэн сар эрч хүч, баяр баяслаар дүүрэн байлаа.

Хүмүүсээс ирсэн бэлэг сэлт, хүүхдүүдэд өгсөн дүрэмт хувцас юмнуудаа хийх газаргүй болоод Туушин компани захиалгаар чингэлэг хийдэг гэж сонсоод ярьсан. Тэгэхэд бид сайн үйлсийн аянд чинь тусалъя гээд хандивлаж байх жишээтэй.

Өө бас хүүхдүүд их сэтгэл гаргасан. Ангийн дарга нь зохион байгуулаад, зарим нь бүр сургуулиараа аян өрнүүлсэн. 84 дүгээр сургуулийн хүүхдүүд 100 гаруй хайрцаг ном сурах бичиг ачаад ирсэн шүү дээ. Биднийг жаахан байхад л иймэрхүү аян их өрнөдөг байж. Бага нас маань санаанд орлоо, сайхан байна. 

-Х ТҮЦ продакшны уран бүтээлийн сонин сайхан юу байна. Энэ их ажлыг зохицуулахад хүндрэл учирч байна уу?

Орой болгон тоглолттой. Дээрээс нь би чинь гэрийн эзэгтэй хүн. Өчигдөр л гэхэд шөнийн гурван цагт унтаад, өглөө босоод наашаа ирлээ. Яах вэ. Цаг зав муутай, ядрах юм гарч байгаа ч энэ хүмүүс надад маш их эрч хүч бэлэглэж байна.

Тоглолт маань энэ долоо хоногт дуусна. UBS телевизтэй хамтарч хийсэн “Өвлийн инээмсэглэл” нэвтрүүлгийн зураг авалт саяхан дууслаа. Маш сайхан нэвтрүүлэг болсон гэдэгт итгэлтэй байна. Он гараад манай продакшн телевизийн жүжгийн бүтээл хийхээр төлөвлөөд байна. 

Зураг