Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Газар шинээр өмчлүүлэх 52 байршлын хоёрдугаар ээлжийн бүртгэл 10-нд эхэлнэ

ikon.mn
2014 оны 12 сарын 5
iKon.MN

Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршлын 2 дугаар ээлжийн цахим бүртгэл эхлэхэд бэлэн боллоо.

Энэ удаад: 

  • Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой,
     
  • Баянзүрх дүүргийн Улиастай, их цуурайн ам,
     
  • Баянзүрх дүүргийн улиастай, бага цуурайн ам,
     
  • Багануур дүүргийн Тариан булгийн 2-р хэсэг,
  •  
  • Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэгт нийттэй 2245 га газарт 14,490 иргэнд,

Мөн өмнөх 5-н байршлаас: Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багахангай дүүргийн Бор үзүүр, Багануур дүүргийн Тариан булгийн 1-р хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр болсон байна.

Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах бүртгэлийн ажиллагаа 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлнэ.