Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэллээ

ikon.mn
2014 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол улс 1997 оноос жил бүрийн арван нэгдүгээр сарын 25-нд “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жил хүчирхийллийн эсрэг өдрийг НЭМҮТ, ГССҮТ, СБД-ийн ЭМ төв, Гэр бүл сайн сайхны нийгэмлэг,Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.Тус үйл ажиллагааны хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”-ыг энэ сарын 25-наас арванхоёр дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна. 

 Аяны хүрээнд:

  • Хүчирхийллийн эсрэг төр засгаас баримлаж буй бодлогын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах 
     
  • Ерөнхий боловсролын их, дээд сургуулиудад хүчирхийллийн эсрэг мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах
     
  • Оюутан, залуучуудад хүчирхийллээс сэргийлэх мэдээллийг түгээх зорилгоор шторк бэлтгэж, мэдээллийн сувгуудаар цацах
     
  • Нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний гэр бүлд зориулсан гарын авлага түгээх зэрэг үйл ажиллагаа явуулах юм байна. 

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд НҮБ-ийн Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара оролцож байна. Тэрээр “Хүчирхийлэл гэмт хэргийн шалтгаан болж байдаг. Үүнд хүүхэд эмэгтэйчүүд өртөж амь насаа алдах хүртэл эрсдэлийг дагуулж байна. Тиймээс үүнийг таслан зогсоохын тулд гэр бүлийн тогтвортой байдал, хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжыг чангатгах хэрэгтэй” гэсэн мэдэгдлийг хийсэн. 

Манай улсад 2010-2013 онд 49 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амь насаа алдсан

Манай улсад 2010-2013 онд 49 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амь насаа алдсан ба 1180 хүн гэмтэл авсан байна. 2014 оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 619 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 302 хэрэг буюу 95.3 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоо судалгаа байгаа мэдэгдлээ.

Аяны хугацаанд мэргэжлийн байгууллагууд хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”, дахин энэ төрлийн гэмт хэргийг буурахын тулд ажиллаж байгаа ажээ.