2019/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,724.04₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-17°
02:00
S20
-13°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S26
-15°
06:00
S26
-15°
07:00
S26
-16°
08:00
S29
-16°
09:00
S30
-15°
10:00
S32
-14°
11:00
S32
-12°
12:00
S32
-11°
13:00
S32
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Бархүү: Олимпийн эрхээ заавал хүртэнэ

Өглөөний сонин
2014 оны 11 сарын 21
MorninigNews.mn

Өвлийн спортоос хамгийн сонирхолтой төрөл нь биатлоны спорт. 1981 онд Норвеги улсад үүсч, хөгжсөн энэ спорт 1924 оноос өвлийн олимпийн төрөлд багтаж эхэлсэн түүхтэй.

Харин Монгол Улсад 1930 -аад онд үүсч, 1962 онд олон улсын биатлоны холбоонд элссэн байдаг. Мөн түүнээс хоёр жилийн дараа буюу 1964 оны өвлийн олимпийн наадамд монголын шигшээ багийн тамирчид өрсөлдөж байжээ.

Өвлийн спортын төлөөлөл болгож монголын биатлоны спортын шилдэг тамирчин, гүйлтийн цанын Олон улсын хэмжээний мастер “Алдар” спорт хорооны тамирчин Г.Бархүүтэй ярилцлаа. 

-Сайн байна уу. Бэлтгэл хийгээд л явна уу?

-Сайн. Ойрноос бэлтгэлдээ эрчимтэй ороод явж байна.

-Биатлоны тамирчид ялангуяа шигшээ багийнхан тогтмол бэлтгэлтэй байж чаддаг уу?

-Яг биатлоны спортын шигшээ баг гэсэн зүйл одоогоор байхгүй. Бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл хангагдаад ирэхээр шигшээ багийг холбооноос барьж ажиллах байх. Одоогоор “Алдар” спорт хороонд бэлтгэлээ хийдэг. Харин хүчний бэлтгэлээ зэвсэгт хүчний 017 дугаар ангид хийдэг. 

-Саяхан Улаан-Үдэд хамтарсан бэлтгэлд хамрагдсан гэж сонссон?

-Холбооны ажлын шугамаар удирдлагуудтайгаа яваад ирсэн. Биатлоны бэлтгэлийн төвтэй нь танилцаж, багахан хэмжээний бэлтгэл хийсэн. 

Биатлоноор олон жил хичээллэж байгаа ч манайд тэмцээн болох нь ховор.

-Анхлан хичээллэж эхэлсэн төрөл чинь гүйлтийн цана гэсэн. Тэр тусмаа тэшилтийн төрөлд илүү сонирхолтой гэсэн. Энэ талаар ярилцах уу?

-Тийм ээ. Гүйлтийн цана дотроо сонгомол, тэшилтийн гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Би тэшилтийн төрөлд нь илүү сонирхолтой. Биатлоноор олон жил хичээллэж байгаа ч манайд тэмцээн болох нь ховор байсан.

Харин сүүлийн жилүүдэд удирдлага солигдож, тэмцээн уралдаан зохион байгуулах болсон. 

-Цана, тэшүүр, биатлон гээд нэгдсэн спорт цогцолбортой болчихвол Олон улсын төвшинд амжилт гаргах нь ч дээрдэх болов уу?

-Тийм ээ. Бидэнд тогмол бэлтгэл сургуулилт хийх орчин, нөхцөл байдаггүй. Хаа л боломжтой бэлтгэл хийхээр газар байна, цанаа үүрээд л явна. Ёстой уйгагүй явна шүү. 

-Биатлоны спорт зарлага өндөртэй. Сум ,хэрэглэл гээд бэлтгэлийн явцад ч бэрхшээл их гардаг байх?

-Тийм ээ. Бэлтгэлийн явцад өдөрт 2-4 хайрцаг сум хэрэг болдог. Зардал өндөр талдаа орно. 

-Үнэ нь ойролцоогоор хэд байдаг юм?

-Манайд хайрцаг сум 60 мянган төгрөг байдаг. Одоогоор биатлоны холбооноос л тусалж, дэмжиж байна. Мөн “Алдар” спорт хороондоо баярлаж явдаг. Өвлийн спортын төрлийг хамгийн сайн дэмждэг нь ер нь л “Алдар” спорт хороо шүү дээ. 

-Та 2002 оноос өвлийн спортод хичээллэж байгаа гэсэн. Монголдоо шилдгээр өргөмжлөгдөх тамирчны амжилт хэрхэн эхэлж байв?

-Наймдугаар ангид байхдаа Н.Ганбаатар багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн. Хичээллэж эхлээд яг гурван сарын дараа биатлоны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэр тэмцээнд өрсөлдөж хүрэл медаль хүртэж байлаа. Их ч урам орсон. 

-Гурван сарын хугацаанд маш сайн бэлтгэгдсэн байна шүү?

-Тийм ээ. Өөрөө хичээж чадвал амжилт ойрхон гэдгийг тэгэхэд л мэдэрсэн. Он гараад буухиан төрөлд хүүхийн наадамд өрсөлдөн түрүүлж байсан. Тэр цагаас хойш л энэ спорттой гүнзгий холбогдсон. 

-Биатлоны төрлөөр 2011 он хүртэл тэмцээн огт болоогүй гэдэг юм билээ?

-Тийм ээ. Оролцох тамирчид, спортын хөгжилтэй л холбоотой байх. За байз, ер нь тэр үед тэмцээн болж байгаагүй байх шүү. 

 Мал сүргээ хариулж явахдаа одоор, нараар баримжаа авч зүг чигээ тодорхойлж ирсэн ард түмний үр сад шүү дээ бид

-Азийн цомын тэмцээнд биатлоноор өрсөлдөж байсан. Ямар амжилт үзүүлэв?

-2013 оны Азийн цомын тэмцээн бол туршлага л болоод өнгөрсөн. Буудаж чадахгүйгээс байр ухарч байсан. Нэг удаа л дөрөв онож, их баярлаж билээ. 

-Ирээд шуудхан буудлагаар хичээллэх бодол төрсөн гэл үү?

-Нэн түрүүнд бодогдсон зүйл. / Инээв/ Буудлагын Н.Мөнх-Эрдэнэ багш ч бидэнд хичээл орж эхэлсэн. Нэг сум алдахад байр маш хурдан хойшилдог болохоор сайн мэргэн бууддаг байх нь зайлшгүй хэрэгтэй. 

-Азийн тоглолтод багаараа хүрэл медаль хүртэж байсан гэсэн. Хэдэн онд вэ?

-2011 оны Азийн тоглолтын зүг чиг олох төрөлд хүрэл медаль хүртэж байсан. Нийт зургаан орны тамирчид өрсөлдсөн. Орон болгоноос хоёр тамирчин оролцсон. Азийн шилдэг тамирчид бүгд өрсөлдсөн. Энэ амжилтаа Олон улсын тэмцээний эхлэл гэж үздэг. 

-Монголчууд баримжаа сайтай нь нөлөөлсөн байх даа?

-Тийм ээ. Мал сүргээ хариулж явахдаа одоор, нараар баримжаа авч зүг чигээ тодорхойлж ирсэн ард түмний үр сад шүү дээ бид. Монгол хүний тэр шинж надад ч хадгалагдаж үлдсэн нь тодорхой. 

-Биатлоны спортод насны хязгаар нөлөөлдөггүй гэж бодогддог?

-Дэлхийд 50 хүрсэн тамирчид биатлоны спортоор амжилт гаргаж л байдаг. Жишээ нь Норвегийн алдарт цаначин Бьёрн Дален гээд л байна. Тэгэхээр нас бол хамаагүй. Би хэдэн жил бэлтгэлээ сайн базааж олон улсад өндөр амжилт үзүүлэх юмсан гэж бодож, мөрөөдөж явдаг. 

-Хичээвэл бүтэхгүй зүйл гэж байхгүй л дээ?

-Тийм ээ. Надад нэг зүйл ажиглагдсан. Манай улс далайн төвшнөөс ихээхэн өндөрт оршдог. Монголдоо бэлтгэл хийгээд Олон улсын тэмцээнд өрсөлдөж, амжилт гаргах бүрэн боломжтой. 

-Ойрын үеийн зорилт юу байна?

-Ямар ч байсан нэг жил бэлтгэл сургуулилтаа сайн базааж, ирэх оны тэмцээн уралдаанд амжилттай өрсөлдөхийг хүсч байна. Олимийн эрх олгох хариуцлагатай тэмцээнд одооноос бэлтгэнэ. 

-Цөөн хоромд чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа?

-Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Мөн намайг дэмжиж явдаг Монголын биатлоны холбоо, “Алдар” спорт хорооны тамирчин дасгалжуулагч, удирдлагууддаа баярлалаа гэж хэлмээр байна.

x