Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Айл гэрийн санхүүгийн асуудал нь юунд ч хүргэж болох хамгийн эмзэг асуудал

Өглөөний сонин
2014 оны 11 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

Гэр бүлийн санхүү гэдэг нэг талаар маш чухал, нөгөө талаар маш хэцүү зүйл юм. Айл гэрийн санхүү, орлого зарлага их бага байх нь гэрийн эзэн, эзэгтэй хоёрын харилцаа, хайр сэтгэлд ч нөлөөлж болох эмзэг асуудал юм. Судалгаанаас харахад гэр бүл салалтын дийлэнх хувийг гэр бүлийн санхүүгийн асуудал эзлэдэг. Үүнийг заавал баян эсвэл ядуу гэсэн хоёр туйл руу хэлтийлгэж болохгүй.

Боломжийн цалин мөнгө авдаг ч мөнгө барьдаг нь үрэлгэн, салан задгай байдалтай байх нь гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг. Айл гэрийн заавал хэдэн арван саяар хэмжигдэх их мөнгөтэй байх албагүй. Гагцхүү олсон орлогоо зөв зарцуулж, ухаалаг тооцоотой амьдрах нь чухал юм шүү дээ. Гэр бүлийн орлого зарлагын талаар хэдэн зөвлөгөө толилуулж байна.

  •   Цалин буусан өдрөө дэлгүүр бүү хэс. Халаасанд мөнгө байхад хүн өөрийгөө их баян болсон мэт санадаг. Энэ нь сэтгэлзүй асуудал юм.
  •   Санал асуулгаас үзэхэд яг цалин буусан өдөр их төлөв гэрийн эзэгтэй нар шаардлагагүй эд зүйл худалдан авдаг ажээ. Үүнийг судлаачид «сэтгэл хөдлөл»-ийн худалдан авалт гэж тодорхойлсон байна.
  •   Тэгэхээр үрэлгэн хэрэггүй зардлаас сэргийлэхийн тулд яг цалин буусан өдрөө дэлгүүр бүү хэс. Хоёр, гурав хоног хүлээ, сэтгэл хөдлөлөө дар.
  •    Сар бүр наад захын хэрэгцээтэй зүйлсийнхээ жагсаалтыг гарган бич. Саван, угаалгын нунтаг, гурил будааг өдөр бүр авснаас бөөнөөр нь нэг дор авчихвал санхүүгийн хувьд хамаагүй ашигтай.
  •   Эмэгтэйчүүд санхүүгийн асуудлаа ганцаараа зохицуулах гээд байдаг. Энэ нь гэр бүлийн бусад гишүүдэд тийм ч таатай бус, үл ойлголцолд хүргэдэг. Тиймээс томоохон худалдан авалтыг харилцан ярьж, төлөвлөж бай.
  •  Кредит карт нь орчин үеийн хэрэгцээ бөгөөд ашиглахад хамгийн тохиромжтой гэдэг нь ч ойлгомжтой. Гэвч түүнийг байнга ашиглавал санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Учир нь хичнээн төгрөг зарснаа ч анзаарахгүй өнгөрөх тохиолдол цөөнгүй.
  •  Иймд кредит картаар худалдаж авсан зүйлийнхээ тасалбарыг битгий хаяарай. Заримдаа тооцож үздэг байхад гэмгүй. Хэрэв энэ зарчмыг барьж чадвал хэрэггүйг зүйлс худалдан авахгүй байж чадна.
Зураг