Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Virtuoso-2014” гайхамшгийг мэдрүүлнэ

Ч.Гантулга
2014 оны 11 сарын 15
polit.mn
Зураг зураг

Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Virtuoso-2014” наадмын гала тоглолт ирэх сарын 4-нд Улсын филармонид болох гэж байна. Тус академиас энэ жил мэргэжлийн ур чадвараараа шалгарсан, эх орондоо болон гадаадын тайзнаа амжилттай тоглосон шилдэг 15 уран бүтээлч болон хамтлагийг шалгаруулжээ. Үүнээс 13 нь энэ тоглолтод оролцох юм.

Жишээлвэл, ”UB ballet” балетийн сургуулийн сурагч, Солонгост болсон өсвөрийн балетчдын уралдааны алтан медальт, энэ амжилтаараа тус улсын Урлагийн академид 50 хувийн хөнгөлөлттэй суралцах урилга авсан Х.Тамир бүжиглэх гэнэ.

Мөн “Түмэн эх” чуулгын уртын дуучин Б. Мөнхбаатар шилдэг уран бүтээлчээр тодорчээ. Тэрбээр “Дуртмал сайхан” олон улсын уралдааны уртын дууны төрлийн тэргүүн байрын шагналтай.

Энэ үдшийн гайхалтай аялгууг мэдрүүлэхээр:

  • Морин хуурч 
  • Морин хуурын чуулга
  • “Арга билэг” хамтлагийн гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж гурав дахь удаагаа “Virtuoso”гала тоглолтод оролцохоор тодорсон байна. Тэрээр энэ онд уран бүтээлийн бие даасан тоглолт хийсэн. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуур, найрал хөгжимд зориулсан II концертыг анхлан тоглосон нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. 

 

Зураг