Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Обамагийн гэр бүл 200 мянган ам.долларын бэлэг авчээ

Н.Тунгалаг
2014 оны 11 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон түүний гэр бүлийн гишүүд өнгөрсөн 2013 онд 200 гаруй мянган ам.долларын үнэ бүхий бэлэг сэлт авчээ. Авсан бэлгүүдээ хуулийн дагуу улсын санд тушаасан аж.

Ерөнхийлөгчөөс гадна өндөр албан тушаалтнуудын авсан бэлэгний үнийн жагсаалтыг Төрийн департаментаас гаргасан байна. Жишээ нь, Брунейн султан Тэргүүн хатагтай М.Обамад 71 мянган ам.долларын үнэтэй бриллиант, индранил шигтгээтэй цагаан алтан гоёл чимэглэл бэлэглэжээ.

Төрийн зарим албан хаагчид бэлэг сэлтээ бүртгүүлээд ажлын өрөөгөө гоёхоор авч үлддэг гэнэ.

Бүгд найрамдах намын сенатч Д.Рорабакер 1.4 мянган ам.долларын үнэтэй коньяк өөртөө үлдээсэн аж.

Зураг