Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хуурамч эмийн найрлага өөр байдаг

Зууны мэдээ
2014 оны 11 сарын 15
polit.mn
Зураг зураг

-Хуурамч эмийг жинхэнээс нь яаж ялгах вэ?

Хан-Уул дүүргийн иргэн Л.Долгор

-Хуурамч эм гэж үйлчлэгч бодис, үйлдвэрлэгчийн нэрийг ашиглан санаатайгаар болон ашиг олох зорилгоор тухайн бүтээгдэхүүнийг хуурамч шошго хэрэглэж дуурайлган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэлнэ. Олон улсын болон худалдааны нэршил бүхий эмийн аль алиныг нь хуурамчаар үйлдвэрлэж байна.

Хуурамчаар үйлдэгдэж буй эмийн бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн өөр найрлагатай, идэвхгүй үйлчлэгч бодис агуулсан, хуурамч савлагаатай байдаг. Хуурамч байж болзошгүй гэж сэжиглэж буй эмийн талаархи мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагад цаг алдалгүй түргэн шуурхай мэдэгдэх хэрэгтэй.

МХЕГ-ын ЭМХУА-ны ЭБЧХ-ын улсын ахлах байцаагч М.Уранчимэг


Уушгийг эрт эмчлүүлээрэй

-Уушги эмчилгээ авахдаа хурдан байж чадах уу. Нөхөж сэргэх нь ямар байдаг вэ?

Баянгол дүүргийн иргэн В.Удвал

-Аль болох эрт эмчлүүлэх нь эмчилгээ сайн авдаг. Түүнээс архаг болсон тохиолдолд эмчилгээ хийхэд төдий чинээ хүнд, их хугацаа зарцуулж, тухайн хүний эдийн засагт ч гэсэн нөлөөлдөг.

Тухайлбал, уушгины хурц хатгалгааны эмчилгээний стандарт хугацаа нь 14-21 хоног, сүрьеэг эмчлэхэд 2-8 сарын хугацаа ордог. Хүн амын төвлөрөл ихэссэнээс болоод сүрьеэ ч гэсэн мөн ихсэх хандлагатай байгаа.

П.Н.Шастины нэрэмжит эмнэлгийн Уушги судлалын тасгийн их эмч Д.Жавзан-Орлом

Зураг