2018/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,568.85₮
B32
УЛААНБААТАР
-9°
|
-20°
B34
УЛААНБААТАР
-6°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-14°
04:00
S32
-20°
05:00
S32
-20°
06:00
S32
-20°
07:00
S32
-21°
08:00
S32
-22°
09:00
S32
-19°
10:00
S32
-16°
11:00
S32
-13°
12:00
S32
-10°
13:00
S32
-9°
14:00
S32
-8°
15:00
S32
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын шийдэл: Метро, Рейлбус, Тусгай замын автобус (BRT) аль нь вэ?

ikon.mn
2014 оны 11 сарын 10
iKon.MN

JCI Монгол болон JCI Улаанбаатар байгууллагаас санаачлан ”Нэг асуудал, нэг туршлага, нэг шийдэл” уриан доор зохион байгуулж буй “Хотын Шийдэл” форумын хүрээнд  хотын автозамын түгжрэлийн асуудлын шийдлийг олон талаас нь авч хэлэлцэж,  асуудлыг шийдэх Эерэг Өөрчлөлтийн төлөө нэгдэх сэдэл өгнө гэдэгт бүрнээ итгэж байна. 

Хотын Шийдэл Форум 2014.11.14-нд Corporate Convention Center-д явагдана.


Хотын Асуудлаа Хамтдаа Шийдэцгээе (цуврал нийтлэл)

Монголын Ухаалаг Хөгжил ТББ-ын тэргүүн, судлаач, тээвэр төлөвлөлтийн магистр

Г.Бат-Эрдэнэ @batuka654

 

Метро, Рейлбус, Тусгай замын автобус (BRT) аль нь вэ хө?

Удиртгал

Өнөөдөр манай Улаанбаатар хотод түгжрэлээс болж хүн бүр бухимдах болжээ. Түгжрэлийг багасгах гэж Нийслэлийн удирдлагууд олон арга хэмжээ авсаар байгаа боловч түгжрэл багассан зүйл ажиглагдах нь ховор байна. Яагаад гэх асуултыг олон хүн тавьж байгаа. Олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Энэ удаад их хөрөнгө шаардагддаг түгжрэлийг багасгах аргуудын талаар ярилцъя: Метро, Рейлбус, мөн Тусгай замын автобус.

 

Улаанбаатар метро

Улаанбаатар хот метротой болно гэж анх улс төрийн намууд сонгуулийн сурталчилгаа болгож ярьж эхлэсэн.

Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг - ЖАЙКА (JICA) энэхүү төслийн техник эдийн засгийн үндэслэл тооцоог 2013 оны 5 сард хийж дуусгасан байдаг. Толгойтоос Амгалан хүртэл 17,6км урт, нийтдээ 14 буудал бүхий өглөөний 6 цагаас үдшийн 11 хүртэл 9 минут тутамд явуулахаар тооцсон байна. Мөн Улаанбаатар метрог барихад 1,5 тэрбум ам.доллар хэрэгтэй гэжээ. Үүнийг өнөөгийн ханшаар Монгол төгрөгт шилжүүлбэл 2,8 ихнаяд төгрөг болж байна. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр төлөвлөгдөжээ. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил түрүүлж хөрөнгийг нь гаргаж бариад дараа нь төр өөрөө эсвэл метрогоор зорчиж буй зорчигчдийн тасалбараар энэхүү 2,8 их наяд төгрөгийг эргүүлж төлүүлэх юм. Үүнээс харахад зорчигч нь өөрөө төлөхөд хэтэрхий үнэтэй болох учраас төр нь өөрөө төлөх болж таарна. Харин Улаанбаатар хот энэхүү их мөнгийг тодорхой хугацаанд эргүүлж төлөх чадвартай эсэх нь их эргэлзээтэй. Тэгэхээр бид бүгд метротой болох эсэхээ дахиад нэг бодож үзэх ёстой болов уу.

Ер нь дэлхийд Хятад, Энэтхэг, Иранаас өөр улсад метро барихаа байжээ. Анх 1863 онд Английн Лондон хот метрогоор үйлчилж эхлэсэн. Дэлхийн хөгжингүй орнууд шаардлагатай хотууддаа метрогоо барьчихсан. Гэтэл ядуу буурай хөгжилтэй улс оронд метро барих гэхээр хэтэрхий үнэтэй босдог учраас мөрөөдөл төдий л байдаг байлаа. Метро бол асар их зардлаар босдог хүн ам ихээр нягт сууришсан газар л баригддаг дэд бүтэц. Гэтэл 1974 онд Бразилын Куритиба хотод метроны оронд хамаагүй хямд зардлаар яг ижилхэн нягтшил ихтэй газар олон тооны хүмүүсийг нэгэн зэрэг тээвэрлэх боломж бүхий нийтийн тээврийн хэлбэрийг дэлхийд анх удаа байгуулсан. Үүнийг тусгай замын автобус буюу Англиар bus rapid transit (BRT) гэдэг.

 

Рейлбус

Анх 1930-аад онд анхны загварийг гаргаж байжээ. Тогтмол хэрэглэгддэггүй төмөр замын дэд бүтцийг ашиглан зорчигч тээвэрлэдэг нь уг тээврийн хэрэгслийн онцлог юм. Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэг уг үйлчилгээг Оросын Метровагонмаш үйлдвэрт үйлдвэрлэсэн РА-2 загварын дизель түлшээр ажилладаг рейлбусуудыг 2014 оны 5 сард авчирч 6 сараас УБ хотод үйлчилж эхлэсэн. Харамсалтай нь тээврийн төлөвлөлтийн энгийн алдаанаас болж уг системээр хэн ч үйлчлүүлээгүй. Тиймээс одоогоор үйлчилгээг зогсоогоод байгаа бөгөөд Улаанбаатар-Дархан чиглэлд уг рейлбусуудаа хэрэглэхээр болсон. Харин тэрхүү энгийн алдаа нь юу байсан бэ гэхээр Улаанбаатарчууд гэр, ажлаасаа гараад хэрхэн рейлбусанд суух нь ойлгомжгүй, бүр боломжгүй байсан. Буудлуудын байршил, цагын хуваарийн мэдээлэл нь тодорхойгүй, олон нийтэд очоогүй. Хэрэв бүх буудлуудруу нь олны сайн мэдэх газруудаас хэрхэн очих тал дээр ажилласан бол рейлбус өнөөдөр түгжрэлийг сааруулахад нэмрээ оруулж чадах байсан (маш бага зардлаар). Үүний талаар тусдаа дэлгэрэнгүй нийтлэл бичигдэнэ.

 

Тусгай замын автобус (BRT)

Тусгай замын автобус (ТЗА) гэдэг нь дэлхийд хамгийн шилдэг багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл гэж тооцогддог бөгөөд манай Монгол шиг хөгжиж буй улс оронд хамгийн тохиромжтой нь юм. Чухам яг юугаараа тохиромжтой гэж? Эдийн засаг, барьж байгуулах зардал төсвийн хувьд метрог бодвол хамаагүй хямд гэсэн хэдий ч шинж чанар, онцлог багтаамж чадлын хувьд метрогоос дутахааргүй байдаг. 25км урт метро барих зардлаар 400км урт тусгай замын автобусын дэд бүтэц тавьж болно гэсэн тооцоо байдаг. Тиймээс ч дээр дурдсанчлан анх Бразилын Куритиба хотод 1974 онд анх санаачлахад дэлхийн олон хотод сайшаагдаж мөн баригдаж эхлэсэн.

Уг систем нь автозам бөглөрөхөөс үл хамааран өөрийн тусгай замаараа зорчих тул зорчигчиддоо хурдан хугацаанд хүссэн газраа очиж болох боломжоор хангадаг. ТЗА нь дараах нийтлэг шинж чанартай. Үүнд:

  • Автозамын голд хоёр чиглэлд зорчдог
  • Төлбөрийн дэвшилтэт системтэй – Смарт карт, цахим тасалбар гэх мэт
  • Автобустайгаа нэг түвшний зорчигчийн хүлээлгийн тавцантай – Өндөр настан, тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд шууд суух боломжтой
  • Уулзваруудын гэрлэн дохио нь автобус ойртмогц автоматаар мэдэрч ногоон болж өөрчлөгддөг гэх мэт юм.

Уг системийг барихаар Азийн Хөгжлийн Банк Хотын тээврийг хөгжүүлэх төслийнхөө нэг хэсэг болгож Улаанбаатар хотын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Уг төслийн зардал нь 215,9 сая ам.доллар байх бөгөөд Улаанбаатар метрогоос 7 дахин хямд зардлаар түгжрэлийг эрс бууруулж чадахуйц ажил хийгдэнэ гэсэн үг юм. Гэсэн хэдий ч санхүүжилт нь (хөнгөлөлттэй) зээлээр олгогдох учраас Монгол улс нэмж өр тавих нь өнөөгийн байдлаар түр хориотой байгаагаас хамаарч, энэ төсөл нь түр зогсонго байдалд байна.

Тэгээд одоо яах вэ? Дүгнэлт

Байгаа дэд бүтцээ ашиглаад эдийн засагт эерэгээр нөлөөлөх рейлбус уул нь их дажгүй төсөл байсан. Энэ системийг дахин тээврийн мэргэжлийн төлөвлөгч нараар төлөвлүүлж хүмүүст зорчих боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Байж болох төлөвлөлтийн талаар тусдаа нийтлэлээр бичнэ.

Хэтэрхий үнэтэй, үр ашиггүй зардал болох Энхтайвны өргөн чөлөөнд баригдах Улаанбаатар метроноос татгалзах хэрэгтэй. Түүнийхээ оронд тусгай замын автобусыг хэвтээ болон босоо тэнхлэгээр барих нь манай Улаанбаатар хотын тээврийн асуудлыг хамгийн хямд зардлаар цогцоор нь шийдэж түгжрэлийг багасгах алхам болох болно.

x