Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Охидыг яагаад магтах хэрэггүй гэж...?

Э.Бэрцэцэг
2014 оны 11 сарын 6
polit.mn
Зураг зураг

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ хэмээн тархиа гашилган суугаа аав, ээжүүдэд хүүхдийн хүмүүжлийн талаарх мэргэжлийн сэтгэлзүйчдийн цуврал зөвлөгөөг хүргэж байна.

Энэ удаа Сэтгэл судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг өгч байна.

Охидыг хийсэн зүйлийнх нь төлөө үргэлж магтах хэрэггүй. Энэ нь түүнд муугаар нөлөөлнө. Хэрэв охин хүүхдийг “Маш амттай болжээ, маш хөөрхөн байна” гэх мэтээр магтаад байвал тэд “Би бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ямар нэгэн зүйлийг заавал хийх ёстой” гэж хүлээн авдаг байна.

Энэ бол эмэгтэйчүүдийг “сүйрүүлдэг” зарчим.“Би байгаа учраас, би ухаантай учраас, би гэрийн эзэгтэй учраас, би гүнж учраас хайрыг хүртэх эрхтэй” гэдэг нь эмэгтэй хүний баримтлах эрүүл байр суурь юм.

Харин ингэж өөрийгөө ойлгож чадвал өөрөөрөө байж чадсанаараа хайрлагдана гэсэн сэтгэхүй болдог. Хэрэв түүнийг хийсэн үйлдлийг цаг үргэлж магтаад байвал хайрыг хүртэхийн тулд “гавъяа байгуулах хэрэгтэй гэж боддог болно.

Харин эрэгтэй хүүхдүүдийн хувьд огт эсрэгээрээ. Ээжүүд ихэвчлэн хөвгүүддээ “Миний мундаг, онц хүү, сайхан хүү” гэх мэтээр магтдаг. Энэ нь тийм ч муу зүйл биш. Гэхдээ эрэгтэй хүн өөрөө л сайн учраас тэр гэсэн сэтгэгдлийг үлдээдэг байна.

Хөвгүүдийг томрох тусам “Сайхан үр минь” гэхээсээ илүү түүний хийсэн бүтээлийг нь магтах нь түүний ертөнцийг хөгжүүлэх болно.

Тиймээс хөвгүүдийг хийсэн “гавъяа”-ных нь төлөө “ Чи сайн хийжээ, ямар мундаг хийгээ вэ” гэх зэргээр магтвал тэр илүү төгс болж, мөн илүү аз жаргалтай байх болно. Учир нь эрэгтэй хүний мөн чанар нь өөрийгөө хүчтэй, чадалтай, чадвартай гэдгийг мэдрэх, хүлээн зөвшөөрөгдөх болно.

Хөвгүүдийг томрох тусам “Сайхан үр минь” гэхээсээ илүү түүний хийсэн бүтээлийг нь магтах нь түүний ертөнцийг хөгжүүлэх болно гэв. Мөн энэ тухай илүү ихийг мэдэхыг хүсвэл “Ээж аавуудын 12 оньсого” номын зохиогч Руслан Нарушевичийн зөвлөгөөг уншаарай гэсэн юм.

Зураг