Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Таван настай хүүхэд өндрөөс унах гэж байхад нь аварчээ

ikon.mn
2014 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Шинэ Монгол хотхоны зүүн талд 19 дүгээр байранд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлага ирсэн байна.

Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу очиж Таван настай, Т гэх хүү цонхоор унах гэж байсныг аварч ар гэрийхэнд нь хүлээлгэн өгчээ.

Уг аврах ажиллагааг нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийн албан хаагчид гүйцэтгэсэн байна.