Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дэндүү эрт төрсөн хүүгийн шидийн юм шиг анхны жил

ikon.mn
2014 оны 10 сарын 28
Baby Zone

www.babyzone.mn нь шинэ ээж аавуудад, эмэгтэйчүүдэд жирэмслэлт, төрөлт, өсгөн хүмүүжүүлэх тал дээр хэрэгцээтэй мэдээллээр ханган туслах зорилготой. Мөн эмэгтэйчүүдэд зориулсан бүх төрлийн сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Та өөр шигээ бусад ээжүүдтэй танилцаж, мэдээллээ бусадтайгаа хуваалцах хялбар боломжийг бид олгож байгаагаараа онцгой юм.



Би та бүхэнтэй нэгэн гайхамшигтай түүхийг хуваалцах гэж байна. Энэ бол Вард хэмээх хүүгийн түүх. Тэрээр 16 долоо хоногтойдоо буюу дэндүү эрт, хугацаанаасаа өмнө мэндэлсэн юм. Вард 107 өдрийг инкубаторт өнгөрөөж ихэнхдээ ээжгүйгээр ганцаараа тэмцэж байв. Түүний эцэг Бэн мэргэжлийн зураглаач бөгөөд төрсөн цагаас нь тасралтгүй бичлэг хийж энэхүү киног эвлүүлсэн билээ. Тэрээр эмч нарын болон ээжийнх нь бүхий л сэтгэл хөдлөл, хүнд хэцүү болон аз жаргалтай үеийг бүгдийг буулгаж чадсан юм.

Хүүг төрснөөс хойш арав хоногийн дараа эмч нар хүүгийн тархинд нарийн шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь муу гарчээ. Маш олон газар цус хуралттай байсан учир эмч нар залбирахаас өөр зүйл бид хийж чадахгүй гэж хэлэв. Бэн болон түүний эхнэр итгэл найдвараа алдах шахаж тун хэцүү байлаа.

Бэн хэлэхдээ: Тэр шөнө үнэхээр гайхалтай зүйл болсон. Би хэзээ ч мартахгүй.

Тэр шөнө 06:00 цагийн үед эхнэр бид хоёр хүүгийнхээ гараас атган түүнтэй ярьж байсан юм. Ийм нялх хүүхэд харж чадахгүйг бид мэднэ л дээ. Гэхдээ тэр гэнэт нүдээ нээж, толгойгоо бидэн лүү харуулаад маш удаанаар ширтэхдээ яг л "Битгий миний өмнөөс бууж өгөөрэй! хүү нь алзахгүй " гэж хэлэх шиг болсон. Би тэр үеийн зургийг азаар буулгаж авч чадсан хэмээн сэтгүүлчид хүүрнэжээ.

Одоо тэр 16 сартай. Алхаж бас авирч сурч байгаа. Хэдэн цөөн үг мэдэх бөгөөд бусад хүүхдийн адил эрүүл өсч байна.

 

 

"Миний эхнэр Линдси Миллэр энэ бичлэгийг бараг байнга шахуу үздэг, олон сая хандалтын бараг талыг нь эзэлж байж магадгүй" хэмээн нөхөр нь хошигножээ.

Бичлэг:

Зураг