Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Их хэмжээний эм, тариа илрүүлжээ

С.Саруул
2014 оны 10 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

Замын-Үүд суманд байрлах ачаа хүргэх үйлчилгээ явуулдаг хашаанд өөрсдийн оруулж ирсэн бараагаа Улаанбаатар хот руу ачуулах гэж байсан УА3-469 маркийн 20-80 ДГО, 08-89 ДГА, 91-64 ДГА улсын дугаартай суудлын автомашинуудыг хилчид шалгаж их хэмжээний эм, тариа илрүүлжээ.

Тэд Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтын хяналтын байгууллагуудад Эрээн-Замын-Үүдийн чиглэлд зохих журмын дагуу шалгагдсан бөгөөд дээрх эм тариаг гаалийн татвараас зайлсхийн хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй гэнэ.

Мөн Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд зорчин явсан Монгол Улсын иргэн Ш, Ч нар нь 32 кг оюу чулууг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх зорилгоор чемоданд хийн боомтын хашаанд явж байсныг хилчид илрүүлэн шалгаж байна.

Зураг