2020/07/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
16°
02:00
S31
12°
03:00
S31
12°
04:00
S31
11°
05:00
S29
12°
06:00
S30
13°
07:00
S30
14°
08:00
S30
16°
09:00
S30
18°
10:00
S30
20°
11:00
S30
22°
12:00
S30
23°
13:00
S30
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аль-Каеда анх удаа Хятадыг дайснаар зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг

Исламын Улс бүлэглэл исламын шашинтнуудын дайсан орнуудын жагсаалтад БНХАУ-ыг оруулаад байгаа. Тэгвэл томоохон террорист бүлэгт тооцогддог Аль-Каеда ч гэсэн Хятадуудын Шинжаан Уйгарт ислам шашинт Уйгаруудын эсрэг явуулж байгаа бодлогыг нь шүүмжилж эхэлсэн байна.

Тухайлбал тус байгууллагын Англи хэл дээр гардаг “Resurgence” сэтгүүлд “Дорнод Туркстаны тухай 10 баримт” нэртэй нийтлэл гарчээ.

Нийтлэлд түүхэн талаасаа Шинжаан яагаад БНХАУ-ын бүрэлдэхүүнд багтахгүй тухай, мөн Хятадын эрх баригчид исламын шашныг хэрхэн хавчиж байгаа тухай баримтууд дурджээ.

Харин сонирхолтой нь түүхийн туршид энэ бүс нутагт Монголчуудын нөлөө (Цагаадайн улс, Зүүн гар) хүчтэй байсан талаар огт дурдалгүй өнгөрчээ. Исламын шашныг нь хүлээн зөвшөөрч байсан болохоор тэгсэн юм болов уу?

  1. Түүхийн туршид Дорнод Туркстан нь хэзээ ч Хятадын хэсэг байгаагүй. Энэ бол Хан Хятадуудын колончилж байгаа нутгуудын нэг. Цагаан хэрэмний гадна талд байдаг, Хятадуудын түүхэн хилд тооцогддог Хаш Хаалганы (Ганьсу мужид орших боомт) баруун талд оршдог нь түүнийг Хятадын нэг хэсэг байгаагүйг гэрчилнэ. Шинжаан буюу “Шинэ эзэмшил” гэсэн нэр нь ч түүхэн үнэнийг харуулж байна.
  2. Сүүлийн хоёр мянганы 1800 орчим жилд нь Дорнод Туркстан Хятадаас тусгаар оршсон. Исламын түүхийн сүүлийн 1000 жилийн 763-д нь тусгаар байсан бол 237 орчим жилд нь ямар нэг хэмжээгээр Хятадын эзэрхийлэл дор оршсон юм.
  3. 1949 онд хүн амын 93 хувь нь Уйгарууд (түрэг угсааны ислам шашинтнууд), харин 7 хувь нь Хятадууд байсан. Харин өнөөдөр 60 жилийн дараа Хятадуудыг хүчээр нутагшуулсны дүнд Дорнод Туркстаны хүн амын бараг 45 хувь нь Хятад үндэстэн болоод байна.
  4. 1949 онд Коммунистууд түрэмгийлэн эзэлснээс хойш 4.5 сая ислам шашинтан Уйгаруудыг алж хядаад байна.
  5. Хятадын эрх баригчид Коран судар болон бусад шашны ном судруудыг олноор хурааж авсан. 30,700 орчим исламын хэвлэмэл болон гар бичмэлүүдийг шатаажээ. 28,000 исламын сүм дугануудыг хааж ууш, цэнгээний газрууд болгон хувиргалаа. 18,000 исламын сургуулиуд агуулах болж хувирчээ. 120,000 шашны тэргүүнүүдийг цаазалсан. Мөн 54,000-ыг нь хөдөлмөрийн лагерьт цөлсөн байна.
  6. Кораныг бусдад зааж дэлгэрүүлсэн хүн 10 жил шоронд хоригддог.
  7. Ислам шашинт эмэгтэйчүүдийг хижаб өмсөхийг нь хориглосон. Хэрвээ зөрчвөл 5,600 орчим доллартай тэнцэх торгууль ноогдуулж байна. Тэгэхэд дундаж Уйгар хүний жилийн орлого 1,000 доллар орчим байдаг.
  8. Хятадууд өнөөг хүртэл 35 цөмийн туршилт Дорнод Туркстанд явуулаад байна. Радио идэвхит цацрагийн хордлогоор нийт 200,000 Уйгар хүн амиа алдсан. Зөвхөн 1998 онд Дорнод Туркстанд 20,000 нярай эрэмдэг төржээ. Сүүлийн хэдэн жилд хорт хавдар болон бусад үл мэдэгдэх өвчнөөр өвчлөх явдал эрс нэмэгдсэн байна.
  9. 20 нас хүрээгүй Уйгар хүн Коран судлах, сүмд мөргөл үйлдэх, Баасан гарагийн мөргөлд оролцох хориотой. Баасан гарагийн мөргөлийн үргэлжлэх хугацааг 20 минутаар хязгаарласан.
  10. Хятадын эрх баригчид нэг сая хүнтэй цэргийн анги, тусгай хүчнийхнийг Дорнод Туркстанд байнга байрлуулж байна.

 

x